АНУ-ын Финикс хотоос Хавай руу ниссэн онгоц агаарын нэг чигийн хүчтэй урсгалд орж, хамгийн багадаа 36 хүн гэмтэж бэртжээ.
“Hawaiian Airlines” агаарын тээврийн компанийн “Airbus А330” онгоц газардахаасаа 30 минутын өмнө агаарын нэг чигийн хүчтэй урсгалд орсон байна. Бэртсэн хүмүүсийн 10 гаруй нь хүнд гэмтэл авчээ.
Онгоц Хонолулу хотын нисэх буудалд аюулгүй газардсан бөгөөд гэмтэж бэртсэн зорчигчдыг эмнэлэгт хүргэсэн байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн хамгийн бага нь 14 сартай хүүхэд аж.
Сэтгэгдэл ( 1 )
Busee bnga buselj yavaarai..