"Тавантолгой" ХК нь "ЭТТ"-оос 340 000 тонн нүүрс хулгайлсан нь тогтоогджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

УИХ-ын даргын захирамжаар өнөөдөр /2022.12.21/ Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд "Монгол Улс 1995 оноос жижиг, том экспорт хийж эхэлсэн байдаг. Тэрнээс хойш нийт 336 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүний 298.4 сая тонн буюу 80 хувь нь 2011 оноос өдийг хүртэл экспорт хийгдсэн байна. Үндсэндээ 90 хувийг нь найман компани гаргасан байна.

Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой", "Энержи Ресурс", "Монголын алт компани", Тавантолгой", "Саусгоби сэндс", "МОЭНКО", "Чинхуа мак нарийн сухайт", "Хангад эксплорэйшн" зэрэг компани байна. Нийт нүүрснээс тэд 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байдаг байна.

Өнгөрсөн 2011-2022 онд нүүрсний 177 компанид 239 удаа татварын шалгалт хийсэн байна. Энэ бол бага тоо биш. Улмаар 1.6 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан байдаг" хэмээн тодотголоо. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ!

Түүнчлэн "Эх үүсвэр нь тодорхойгүй, бүрдүүлэлтгүй нүүрс гарч ирсэн байсныг илрүүлсэн. Гаалийн байгууллага 2013-2018 онд дотоод хяналт, шалгалтыг хийж гурван төрлийн үйдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн. Нэгт, гэрээгүй болон гэрээнээс илүү тоо хэмжээгээр экспортын бүрдүүлэлт хийсэн. Хоёрт, улсын хилээр хоосон гэж бүртгэгдэж гарсан тээврийн хэрэгсэл 2527 байна. Гуравт, экспортын гаалийн бүрдүүлэлтгүй 3758 тээврийн хэрэгслээр 379 мянган тонн нүүрс экспортолсон Гаалийн мэдүүлэг олдоогүй" гэсэн мэдээлэл өглөө. 
 


Үүнээс гадна орон нутгийн "Тавантолгой" ХК нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмшлийн талбайгаас 340 мянган тонн нүүрс зөвшөөрөлгүй олборлож ашигласан нь тогтоогдсон төдийгүй хоёр тал харилцан хүлээн зөвшөөрчээ. Үүнээс  өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар нийт 69427.8 тонн нүүрсийг буцааж өгсөн байна. Одоо 270 мянган тонн нүүрсний авлага үлдсэн гэх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өглөө.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(124.158.67.77) 2022 оны 12 сарын 22

Тереес ард тумний херенгеес хулгайлсан бол тэр компани хулгайч хунтэй адил шийтгэлийг хулээх ёстой энэ хэргийг санаачилсан эздийг олох шийтгэх хууль бусаар нутгийн хишиг гээчийг тараасан хунийг тереес зайлуулах ёстой

0  |  1
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
гайтай наймаачин бөх(66.181.161.123) 2022 оны 12 сарын 21

Oросуудын гар хөл болж төмөр замаа гацаасан жонхуу ч ёстой сайхан хэрүүлийн алим чулуудлаа даа.. Tухайн үед MCS -ыг өөрийнхөө хөрөнгөөр барьж байсныг гүйцээгээд бариулчихсан бол өнөөдөр ингэж хулгай хэрүүл хараал болоод байхгүй л байсан..

0  |  0
Top