УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Эрдэнэс Тавантолгой" компанийг хувьчлах санаархал байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр Биржийн тухай хуулийг дагаж тогтоолын төсөл орж ирсэн. Монголын нүүрсний хулгайчид "Эрдэнэс Тавантолгой"-г тэр чигт нь хувьчилж авах санаархал орж ирснийг энэ тогтоолтой холбогдуулж би эсэргүүцсэн. Эдийн засгийн байнгын хороогоор энэ дэмжигдсэн боловч ирэх долоо хоногт яригдахаар боллоо. Та бүхэн үүнийг анхааралдаа аваач ээ.
Энэ дээр юу гэж яригдаж байна вэ гэвэл "Эрдэнэс Тавантолгой"-г нийтэд санал болгохыг зөвшөөрсөн тухай тогтоолын төсөл орж ирснийг би эсэргүүцэж байгаа юм. Эрх баригчид энэ тогтоолын төслийг өөрчилнө гэж нэгдсэн хуралдаан дээр сая ярилаа. Ард иргэд та бүхэн үүн дээр анхааралтай байх ёстой. "Эрдэнэс Тавантолгой" нийтийн өмч. Нийтийн өмчийг яагаад нийтэд санал болгох гээд байгаа юм бэ. Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах гэж байгаад Ч.Сайханбилэгийн Засгийн газар бөөрөө гаргуулсан.
"Эрдэнэс Тавантолгой"-г хулгай болчлоо гээд хувьчилж болохгүй. Харин МАН-аас гүйцэтгэх захирал тавиад, тэндээс хэдэн зуун сая ам.доллар хулгайлж өөрийг нь томилсон дарга нарт хувааж өгсөн асуудлаа ил болго. Тэр гүйцэтгэх захирлын хариуцлагын гэрээтэй болгох нь чухал юм” гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ene neg uiltei amitan ene tend bie hudaldahaas uur hiih zuilgui havchsan hereggui hun . Modanaas garaad udaj bgaagaa meddeggui um bh da.
Tulagiig sulala setgvvlchid eldev heregvi 2iin hoorond hov bichej baihaar.Tulagiig sulaluulah talaar bicheej.Setgvvlchid bvged hudaldagsan lalaruud.Turtei mapuutai chini hvis temtereh udur irnee.Tulagiig sulaluul.
Tulagiig sulala setgvvlchid eldev heregvi 2iin hoorond hov bichej baihaar.Tulagiig sulaluulah talaar bicheej.Setgvvlchid bvged hudaldagsan lalaruud.Turtei mapuutai chini hvis temtereh udur irnee.Tulagiig sulaluul.
ene soliot bas l soliorch yawna , yu gej khuwid ugukh we dee