Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны зүгээс хөлбөмбөгийн ДАШТ-ий "Алтан цом"-ыг талбай дээр барьсан тогооч Солт Бэед дотоод арга хэмжээ авах тухайгаа мэдэгджээ.
Финалын тоглолт өндөрлөсний дараа дэлхий дахинаа алдаршсан нэрт тогооч Солт Бэе талбайд гарч ирэн, Аргентиний шигшээ багийн тамирчидтай хамт зургаа авахуулжээ.
FIFA-гийн зүгээс "Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлж байсан хүмүүс болон төрийн тэргүүнүүд зэрэг тусгайлсан хүмүүс л хүрч чадах үнэлж баршгүй зүйл" хэмээн "Алтан цом"-ыг тодорхойлсон байдаг.
Катарын Доха хотноо салбар ресторанаа ажиллуулдаг Солт Бэе FIFA-гийн Ерөнхийлөгчийн дотнын найзуудын нэг. ДАШТ-ий үеэр VIP эрхээр тоглолт болж байгаа Цэнгэлдэхэд нэвтэрч, олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгээ нийтэлж байсан тэрээр Месситэй гар барьж, зураг авахуулахдхх "Алтан цом"-д гар хүрсэн юм.
Солт Бэеийн хувьд талбай руу хууль бусаар нэвтэрч, "Алтан цом"-д хүрсэн нь журам зөрчсөн үйлдэл гэж үзсэн тул түүнд дотоод журмын дагуу арга хэмжээ авахаар болсон тухайгаа FIFA-гийн зүгээс мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хачин хар турк өөрийгөө юу гээд бодоцон юм
Энэ нэг хачин тогооч хүртэл тэнд ацаа хийж яваа юм бол доо
Xaa gazar ooriigoo ixed bodson aalz oldox yum.