Г.Занданшатар: Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдаагүй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

"Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, ХХЕГ-ын дарга, холбогдох бусад хүмүүс мэдээлэл хүргэлээ. /2022.12.26/


УИХ-ын дарга Г.Занданшатар "Сүүлийн үед нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, хоёр талын гэрээ болон НҮБ-д бүртгүүлсэн Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр буруу ташаа мэдээлэл тарааж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна.

"Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал халдашгүй дархан байна" гэж Үндсэн хуульд заасан байдаг. Газрын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд "хилийн зурвас газрын улсын тусгай хэрэгцээнд авна" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор хилийн бүс орчмын нутгийг улсын мэдэлд, тусгай хэрэгцээнд авсан тогтоол баталсныг мушгин гуйвуулж тайлбарлаж байна гэж үзэж байна.

Энэ тогтоол нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай. Уг тогтоолыг ХХЕГ, Геодез зураг зүйн газар, БХБЯ болон холбогдох тусгай алба, нарийвчлан шинжилж судалж байгаад оруулж ирж, улсын тусгай хэрэгцээнд буюу улсын мэдэлд авсан. Зорилго нь тодорхой юм.

Өөрөөр хэлбэл, улсын тусгай хэрэгцээнд авна гэдэг нь төрийн мэдэлд авч, хилийн зурвас газар, хил орчмын бүсэд зөвшөөрөлгүйгээр хувийн болон ААН-д газар эзэмшүүлж, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох зорилготой. Ингэхдээ зөвхөн УИХ-аар шийдвэрлүүлдэг байх эрх зүйн үндсийг нь бүрдүүлсэн.

Өмнө нь орон нутгийн хилийн байгууллага болон аймаг орон нутгийн тохиролцсон гэрээгээр хилийн бүсийг тогтоож, газар эзэмшиж, ашиглах асуудалд харилцаа үүсэж байсан зэрэг зөрчил, дутагдлыг ийнхүү таслан зогсоож, хилийн бүсэд хилийн халдашгүй дархан байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ийнхүү тусгай хэрэгцээнд авсан. ААН-ийн зориулалтаар газар эзэмших эрхийг таслан зогсоож байгаа.

Улсын хилийн халдашгүй дархан байдлыг алдагдуулах ямарваа нэгэн үйлдэл, эрх зүйн акт гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lavlaa(103.57.93.38) 2022 оны 12 сарын 29

Урьдчилж мэдээлэл тараах ерөнхий ойлголт иргэддээ өгөх ёстой байж л дээ

0  |  0
зочин (192.82.81.60) 2022 оны 12 сарын 29

Хулгай хийх хуулиа эхлээд бэлдэнэ тэгээд хуулийн хүрээнд хулгайлаад баригдвал бас өөрсөддөө зориулж гаргасан хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох бүр болохгүй бол өршөөлийн хууль гаргаад л болоо . Өөрсөндөө зориулж өршөөлийн хууль гаргаж байгаад 30 н их наядын хулгайгаа өршөөсөн АТГ н дарга байсан Энхжаргал албан ёсоор хэлж байсан .

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 28

Har tugalagiin ordiig Hyataduudad zarchihaj pizdaa.Ogtsor ih hural zasagiin gazar tar.Hvrelsvh erunhiilugch ogtsor.ED ZALILAN HIIH GEJ BNA.TSAGAAN SARAAS UMNU HUVTSAI NERTEI MUNGU TARAAJ ARD TVMENG EELJIT ARGANDAA ORUULAH GEJ BNA.Hutsaarai hulgaichuud ogtsor tar.

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 28

Tegvel ard tvmed ter har tugalagiin ordiig tailbarlla.Il bolog.Hulgaichidiin garagsan huuli bolognii ard hulgai urvalt vndestenii tusgaar togtonold hor bolson zvils baidag.Vg duugvi ogtsor.Yahaaraa Nvvrsenii hulgaigaa ulsiin nuutsad avsan uym.X.Battylaga Ouyerdene.Zandanshatar.Hvrelsvh ed mash aimshagtai vndestenii urvagchid.Hulgaichid ni yah aragvi ta nar.IH HURAL ZASAGIIN GAZAR.ERUNHIILUGCH ED BVGED TAR OGTSOR.Mongoliin ard tvmen turuu avya.Niigem turuu tseverlei.Tulagiig nuhudvvtei ni sulala.Eh oronch hvmvvsed hor ugduguu bolio.ELBEGDORJ.TS.Naymdorj 2 Dashbalbart hor ugsun aluurchid.

0  |  0
DR. PRADHAN(197.211.63.73) 2022 оны 12 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(197.211.63.73) 2022 оны 12 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Зочин(66.181.176.181) 2022 оны 12 сарын 28

Хэ хэ өөрсдийнх нь дархан байдал л алдагдаагүй байх даа түүнээс монгол газар нутгийнх ч арай биш байх аа

1  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 28

Momngoliin esreg sonin sonin zali gargaad ih hural tar .Hulgaichid opshorchin shorongiin yaltan urvagchidtai ih hural tar .

1  |  0
Top