Парист гал нээсэн эрэгтэйг сэтгэцийн эмнэлэг рүү шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

Францын нийслэл Парис хотын Курдийн соёлын төвд халдлага үйлдсэн 69 настай эрэгтэйг сэтгэцийн эмнэлэг рүү шилжүүлжээ.

Гурван курд хүний аминд хүрч, гурван хүнийг шархдуулсан түүнийг цагдаагийн сэтгэцийн эмнэлэг рүү шилжүүлсэн талаар Парисын прокурорын газраас мэдэгдсэн байна. Түүний байдал цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авахад тохиромжгүй байгаа аж.

Машинист хийдэг байсан 69 настай тэтгэврийн эрэгтэй энэ сарын 23-нд Курдийн Соёлын төвд гал нээснийхээ дараа цагдаа нарт “Курдийн нийгэмлэг рүү дайрахыг хүсэж байна” гэж мэдүүлжээ.

Мөрдөн байцаалтын явцад тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-нд Парис дахь курдүүдийн майхныг зүсэж, хэд хэдэн цагаачийг шархдуулж байсан нь тогтоогдсон байна. Уг эрэгтэй сүүлийн нэг жилийг хоригдож өнгөрүүлээд энэ сарын 12-нд суллагдан шүүхийн хяналтад орсон байжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top