Парист хутгатай этгээд зургаан хүнийг шархдуулжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

Францын нийслэл Парис хотын хойд вокзал дээр үл танигдах хутгатай этгээд зургаан хүнийг шархдуулжээ.

Шархадсан хүмүүсийн дунд цагдаа байсан талаар Францын хэвлэлүүд мэдээлсэн байна. Цагдаа нар сэжигтнийг баривчлах үеэрээ гал нээхээс өөр аргагүй болжээ. Шархадсан сэжигтэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

SNCF төмөр замын компаниас мэдээлснээр дээрх халдлагын улмаас галт тэрэгний хөдөлгөөн түр зогссон байна. Халдлага өнөө өглөө эрт /2023.01.11/ болсон байна.

Шархадсан зургаан хүний нэгээс бусад нь хөнгөн гэмтэл авчээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top