Ц.Цэрэнпунцаг: Хүүхдүүдэд хувьцаа эзэмшүүлэхийг зарим гишүүд эсэргүүцэж байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсан талаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Нүүрсний хулгайн асуудал гарч олон нийтийн анхаарлын төвд байна. Ийм асуудал яагаад гарав гэхээр нэгдүгээрт, төрийн өмчит компаниудад ийм асуудал гарлаа. Хоёрдугаарт, уул уурхайн бүтээгдэхүүн борлуулдаг механизм Монгол Улсад байдаггүйтэй холбоотой. Үнийг зах зээлийн журмаар тогтоодоггүй, үнэ тодорхой бус байсан. Дээрээс нь ямар төрлийн нүүрс, ямар хэмжээтэй, хэнд зарах вэ гэдгээ төрийн өмчийн компанийн удирдлага тогтоодог гэсэн асуудлууд бий.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг энэ асуудлаас үүдэж УИХ-аас баталсан юм биш. Энэ хуулийн төслийг Засгийн газраас хоёр жилийн өмнө өргөн барьсан. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг сайтар ажиллаад хуулийг нэлээд сайн боловсруулж, өнгөрсөн долоо хоногт чуулганаар эцэслэн батлагдлаа. Уг хуулиар төрийн өмчит компаниуд биржээр бүтээгдэхүүнээ худалдаална. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль төрийн өмчит уул уурхайн компаниуд дээр гарч байгаа асуудлыг шийдэх нэг том шийдэл болж байна. 

Түүнчлэн, Хөрөнгийн бирж нээлттэй компани болж байгаа үед Хөрөнгийн биржээ үнэд оруулах давуу талтай. Олон нийтийн хяналт орж ирснээр төрийн өмчит компаниуд бий болгох гээд байгаа засаглал, хяналтын тогтолцоо бий болох боломжтой. Мөн манай байнгын хороон дээр 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд 1072 хувьцаа олгох тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Гэхдээ манай зарим гишүүд энэ эрхийг нь нээж өгөхийг эсэргүүцэж байгаа. Яагаад гэхээр иргэд энэ хувьцаагаа зараад мөнгөтэй хэсэг нь ихэнх хувьцааг бөөгнөрүүлчихнэ гэсэн болгоомжлол байх шиг байна. Гэхдээ энэ бол тийм айх эрсдэл биш гэж бодож байгаа. Хамгийн гол нь ард түмний хяналт "Эрдэнэс Тавантолгой" дээр байхгүй байснаас л ийм асуудал үүссэн гэж үзэж байгаа. Тийм болохоор энэ тогтоолыг гаргаж Засгийн газарт чиглэл өгч байгаа юм" гэдгийг онцоллоо. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.48) 2022 оны 12 сарын 29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW\n

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.48) 2022 оны 12 сарын 29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW\n

0  |  0
ха(64.119.19.73) 2022 оны 12 сарын 27

Төрийн өмчийн компаниудад өөрийн намын хүнээ тавина түүгээрээ дамжуулж хулгай хийнэ дараа нь баригдвал бүх хэргээ уг хүндээ хөнгөн хэлбэрээр үүрүүлээд хэргээс мултардаг мананжсан аргатай даа манай үе үеийн засаг төрийн толгойд байсан хулгайч нөхөд . Ерөөсөө 30 жил ингэж л явж ирсэн одоо ч үргэлжилсээр.Хулгайчуудаа толгой дээрээ залсан тэднийгээ харж бахархсан улсууд бидний хөөрхий монголчууд. Шүүмжилсэн нэгнийг нь улс төржлөө гэнэ .Хулгай хийхэд нь саад болох учир өөр намын нэгнийг намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд саад болно гээд хална . Хулгайч даа гэж

0  |  0
Top