ХХААХҮ: Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо

2022 оны 12 сарын 27

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.12.27) хуралдаан 11 цаг 11 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг гишүүдийн ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийв

Хуралдаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх салбарын сайдын мэдээллээр үргэлжилэв.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэлдээ, тус салбарт гадаадын зээл тусламжаар хөнгөлөлттэй зээлийн 7 төсөл, буцалтгүй тусламжийн 10, техникийн хамтын ажиллагааны 17 төсөл хэрэгжиж байна. Тус яаманд гадаадын зээл, тусламжаар нийт 7 төсөл хэрэгжиж байгааг дурдахын зэрэгцээ төсөл нэг бүрээр дэлгэрэнгүй танилцууллаа.

Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, маркетингийн үр ашгийг дээшлүүлэх замаар өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой 46.25 сая ам.долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл” нь 2020-2026 оны хооронд хэрэгжиж байна. Төслийн зорилго нь 7 аймгийн 11 сумдад, газар тариалангийн хүрээлэнгийн нийт 13 услалтын системийг (5031 га талбайг хамарсан) шинэчлэн, сэргээн засварлаж усалгаатай тариалан эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Орон нутгийн иргэд, ногоочдын бүлгийн оролцоотойгоор услалтын системүүдийн талбайн захаар нийтдээ 70 км-ээс багагүй урттай ойн зурвас байгуулж, тариалангийн талбайн хөрс салхинд элэгдэж эвдрэхээс хамгаалах, салхины сөрөг нөлөөллийг буруулах ажлыг хэрэгжүүлнэ. Газар тариалангийн хүрээлэнгүүдийн хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг дэмжихээр үр үржүүлгийн болон талбайн техник тоног төхөөрөмжөөр хангана. Төслийн сумдад ногоочдын бүлэг байгуулж, хүнсний ногооны үйлдвэрлэлийн улирлын хамаарлыг багасгах, бүтээгдэхүүний  нэр төрлийг олшруулах, өндөр үр ашигтай хүнсний ногооны тариалалтыг дэмжих зорилгоор төсөл хэрэгжих сумдад өвлийн хүлэмж болон зоорь барьж байгуулна гэдгийг сайд мэдээлэлдээ дурдав.

Мөн Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хүнсний ногооны үр, хүнсний ногооны үйлдвэрлэлийг тус тус бэхжүүлэх, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хоршоог дэмжихэд чиглэсэн, хүнсний ногооны үйлдвэрлэлийн ажлыг механикжуулах, дуслын усалгааны технологи нэвтрүүлэх, механикжсан зоорь, өвөл, зуны хүлэмжийн тоо хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар импорт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээр хүнсний ногооны хэрэгцээг хангах зорилготой “Хоршоолсон хэлбэрээр ногоооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл” нь 2018-2023 онд нийт 3.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж байгааг дурдаад төслийн хэрэгжилт 86 хувьтай байна гэж байлаа.

“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл нь агробизнесийн чиглэлийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулах замаар хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжин ажлын байр бий болгох, Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор Азийн хөгжлийн банкны 50.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2021 оны 6 дугаар сарын 30-ны хооронд хэрэгжиж дууссан.  2021 оны 10 дугаар сард “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” нэгж байгуулагдаж аж ахуйн нэгжүүдэд зээл олгох үйл ажиллагаа үргэлжилж байгааг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ дурдаад төслийн хугацаанд ноос, ноолуур, арьс шир, оёдол, мах, сүү, чацаргана болон жимс жимсгэнэ, зөгий, хүлэмжийн аж ахуй болон даршилсан ногоо, эрчимжсэн аж ахуй, үрийн үйлдвэрлэл салбарын 45 аж ахуйн нэгжид нийтдээ 106.8 тэрбум төгрөгийн зээл олгосныг онцолсон.

Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр, мал сүргийн эрүүл мэнд, ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилттэй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2020-2025 онд 30.0 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжүүлж буй бөгөөд тус төсөл нь Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговь аймгийн 80 сумдад хэрэгжиж байгааг мэдээлэлд дурдсан байв.

Түүнчлэн Монгол Улсын уул уурхайн бус салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхыг сайжруулах, экспортын зах зээлийг тэлэх, “КОВИД -19” цар тахлын үр нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Экспортыг дэмжих төсөл” нь Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2016-2019 оныг дуустал Сангийн яаманд, 2020 оноос эхлэн ХХААХҮЯ-нд хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хэрэгжилт 72 хувьтай байгаа аж. НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр хөдөөгийн орлого багатай иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл” нь 2018-2023 онд 9,06 сая ам.долларын санхүүжилттэйгээр Архангай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хэрэгжиж байгаагийн зэрэгцээ  Япон улсын Засгийн газрын иений хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжигдсэн, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, мөн байгаль орчныг хамгаалах үндсэн зорилго бүхий “Хоёр-үе шаттай зээлийн төсөл” нь анх 2006 оноос эхэлсэн бөгөөд төслийн 1 дүгээр үе шат нь 2006-2010 онуудад 2.9 тэрбум иений эх үүсвэртэйгээр, 2 дугаар үе шат нь 2011-2015 онуудад 5.0 тэрбум иений эх үүсвэртэйгээр тус тус амжилттай хэрэгжсэн гэдгийг мэдээлэлд дурдав.

Мөн тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор батлуулсан Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр 2023 онд гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 190.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас тус салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдээс нийт 65.7 тэрбум төгрөгийн арга хэмжээг санхүүжүүлэн ажиллахаар төлөвлөж  байна гэв.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Т.Аубакир нар асуулт асууж, үг хэлсэн.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг эл салбарт цаашид хэрэгжүүлэх олон улсын төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй болгохын тулд хэрэгжилтийг оновчтой чиглүүлэх зайлшгүй шаардлагатайг дурдаад хөдөө аж ахуй, газар тариалан, ногоон бодлогыг дэмжсэн зээл маш бага байгаа тул салбарын яамны зүгээс энэ асуудалд тодорхой хариулт өгөхийг үүрэг болгов. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, олон улсаас авч буй зээл, тусламж бүр төсвийн нэг хэсэг болж эргэн төлөгддөг тул төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, үр ашигт анхаарах, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө талаар  иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, зээл тусламжийг тэдний орлогыг дэмжихэд чиглүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай гэсэн саналууд хэлж байв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо

Дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх салбарын сайдын мэдээллийг сонссон.

Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ, тус  салбарт 2022 оны байдлаар олон улсын болон гадаадын байгууллагуудын техникийн туслалцаа, буцалтгүй тусламж, зээлээр нийт 24 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрөөс техникийн туслалцаа болон буцалтгүй тусламжийн төслүүд 92 хувийг, зээлийн төсөл 8 хувийг эзэлж байгааг дурдлаа.

Мөн  хэрэгжиж буй салбар, чиглэлээр авч үзвэл, цөлжилтийг сааруулах, ойжуулалт, ойн салбарын шинэчлэхэд 4, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 4, тусгай хамгаалалттай бүс нутгийн менежментийг бэхжүүлэх чиглэлээр 3, химийн хорт, аюултай бодисын асуудлаар 3, ногоон, тогтвортой хөгжлийн чиглэлээр 2, хүрээлэн буй орчин, амьтан хамгааллын чиглэлээр 2, аялал жуулчлалын салбарыг дэмжих 2, усны засаглалыг сайжруулах 1, салбарын чадавхыг бэхжүүлэх 3 төсөл тус тус хэрэгжиж байна. Эдгээр төслүүд нь хөгжлийн түнш, олон улсын 11 байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаагаас 5 төсөл Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжиж байна. Дээрх 24 төсөл, хөтөлбөр нь нийслэл Улаанбаатар хотоос гадна 17 аймагт хэрэгжиж, тус салбарт дэмжлэг үзүүлж байгааг дурдаад төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлэл хийлээ.

Тухайлбал, цөлжилтийг сааруулах чиглэлээр, элсэн ба шороон шуурганы эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах, газар зохион байгуулалтын тогтвортой менежментийг бий болгох зорилгоор хамгаалалтын ногоон зурвас, мод үржүүлгийн газар байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг Төв, Өмнөговь, Дорноговь зэрэг аймгуудад хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар дөрвөн төсөл хэрэгжиж байсан бол өнөөдөр хэрэгжиж байгаа 2, хэрэгжиж дууссан 2 төсөл, хөтөлбөр байна. Энэ чиглэлийн төслүүд нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн үйл явцыг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд хамгийн эмзэг, өртөмтгийн хөдөөгийн иргэд, малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэх зорилготой гэж байв.

 

Түүнчлэн тэрбээр мэдээлэлдээ, Химийн хорт, аюултай бодисын асуудлаар, Монгол Улс Монреалийн протоколоор хүлээсэн озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулж, улмаар хэрэглээнээс бүр мөсөн гаргах үүрэг хүлээн ажиллаж байна. Ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр биологийн олон янз байдлын үндэсний зорилтуудын санхүүжилтийн тогтвортой механизмыг бий болгох, хог хаягдлаас ялгарах хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх богино наст бохирдуулах бодисыг хаягдалгүй эдийн засгийн үзэл баримтлалд суурилан бууруулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой төслүүдийг хэрэгжүүлж байна гэв.

Мөн аялал жуулчлалын салбарын хувьд тусгай хамгаалалттай газар нутагт тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний загварыг бий болгох, төсөл хэрэгжиж буй орон нутгийн байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх” төслийг Хөвсгөл, Хэнтий хоёр аймагт хэрэгжүүлж байна. Түүнчлэн "Аялал жуулчлалын сургалтын төв байгуулах" төслийг хэрэгжүүлж байгаа ба тус төвд аялал жуулчлалын салбарын боловсон хүчин бэлтгэх, Монгол Улсад зочлох солонгос жуулчдад үйлчлэх, хоёр улсын оюутан залуусын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зориулалтаар ашиглана гэж байлаа.

Цаашид 2023-2025 онд уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын хяналт, мониторингийг сайжруулах 5,947,025 ам.долларын хүрээнд  “Хүлэрт намгархаг газрын эко-системийг хамгаалж, бэлчээрийн мал аж ахуйн экосистемийн уян хатан чанарыг сайжруулан нүүдэлчин малчдын амьжиргааг дээшлүүлэх нь”, “Цэвэр технологи инноваци, ногоон ажлын байрыг дэмжих нь”, “Монгол Улсын Улаанбаатар хотод агаарын бохирдлын хяналтын станц суурилуулах, чадавхыг бэхжүүлэх” гэсэн гурван төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Б.Бат-Эрдэнэ сайд мэдээлэлдээ онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан тус салбарын хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт бэлчээр ашиглалтыг сайжруулах асуудал хэр тусгагдсан эсэх, цаашид энэ асуудлаар баримтлах бодлогын талаар хөндөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлэх шаардлагатайг онцолж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг салбарын хүрээнд хэрэгжүүлж буй зээл, тусламжийн уялдааг холбоог хангах, зарцуулалт үр ашигтай байхад анхаарах шаардлагатай гэсэн саналыг хэлснээр хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR LUCIEN 190830826(178.175.141.249) 2022 оны 12 сарын 28

Өдрийн мэнд Эрхэм донор минь\n Энэ нь Энэтхэгийн Венката нарийн мэргэжлийн эмнэлэг нь тус эмнэлэгт байгаа зарим өвчтөнд бөөрний эрэлт ихтэй байгаа тул бөөр дахин $800,000 доллараар худалдан авч эхэлснийг Бөөр сонирхогч эмэгтэй, эрэгтэй бүх хүмүүст мэдэгдэх зорилготой юм. 18 наснаас дээш бол Доктор Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: 19083082601 эсвэл 917050494622. Энэ бол хүүхдийн тоглоом биш, амь насыг аврах явдал бөгөөд таны шагнал урамшуулал гэдгийг бид танд уриалж байна. Өвчтөн танд төлөхийн тулд аль хэдийн байршуулсан мөнгө тул бид

0  |  0
DR LUCIEN 190830826(178.175.141.250) 2022 оны 12 сарын 28

Өдрийн мэнд Эрхэм донор минь\n Венкатагийн нарийн мэргэжлийн эмнэлэг нь Сент Стев эмнэлгийн замын 29Б тоотод байрлах эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт их байгаа тул бөөрийг дахин $800,000$-оор худалдан авч эхэлснийг сонирхсон бөөрний донор эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдэгдэх зорилготой юм. , Бангалор ЭНЭТХЭГ, Сонирхсон 21-ээс дээш насны хандивлагч эмч Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: 19083082601 эсвэл 917050494622, Энэ нь хүүхдийн тоглоом биш гэдгийг бид танд уриалж байна. Амь насыг аврах тухай бөгөөд таны шагнал бол өвчтөний аль х

0  |  0
DR LUCIEN 190830826(178.175.141.250) 2022 оны 12 сарын 28

Өдрийн мэнд Эрхэм донор минь\n Венкатагийн нарийн мэргэжлийн эмнэлэг нь Сент Стев эмнэлгийн замын 29Б тоотод байрлах эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт их байгаа тул бөөрийг дахин $800,000$-оор худалдан авч эхэлснийг сонирхсон бөөрний донор эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдэгдэх зорилготой юм. , Бангалор ЭНЭТХЭГ, Сонирхсон 21-ээс дээш насны хандивлагч эмч Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: 19083082601 эсвэл 917050494622, Энэ нь хүүхдийн тоглоом биш гэдгийг бид танд уриалж байна. Амь насыг аврах тухай бөгөөд таны шагнал бол өвчтөний аль х

0  |  0
Top