ТОЙМ 2022 | Улс төрийн салбарын ОНЦЛОХ ТАВАН сэдэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 30

Мэдээллийн ZINDAA.MN сайт улирч буй 2022 оны онцлох үйл явдал, тодотгох сэдвүүдийг салбар тус бүрээр тоймлон хүргэж байна.
Эрхэм уншигч Та улс төрийн салбарын ОНЦЛОХ ТАВАН сэдэвт анхаарал хандуулна уу!


- ҮНДСЭН ХУУЛЬД "МЭС АЖИЛБАР" ХИЙЛЭЭ -

УИХ-ын дарга Г.Занданшатарын парламент Монгол Улсын Үндсэн хуульд дахин гар хүрч, "мэс ажилбар" хийсэн нь 2022 оны онцлох үйл явдлын нэг байлаа. Үндсэн хуульд гар хүрч, нэмэлт, өөрчлөлт оруулснаар Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээ нэмэгдсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ "дан, давхар дээл"-ээс үл хамаарч, парламентаас хэдэн ч хүнийг сайдаар томилж, хамтран ажиллаж болно.

Эсрэгээрээ гаднаас ч багаа бүрдүүлэх эрх зүйн орчин бүрдсэн юм. Түүнчлэн хариуцлага алдсан сайд нартаа хариуцлага тооцож, шууд чөлөөлөх нь Ерөнхий сайдад хадгалагдаж байгаа билээ. 


- ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮЧЭЭ СЭЛБЭВ -
 

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа салхи оруулж, сайд нараа сольсон. Ингэхдээ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн оронд намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг томилсон. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг хотын асуудл эрхэлсэн сайдаар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдаар Б.Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар,  Зам, тээврийн хөгжлийн сайдаар  С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн нарыг шинээр томилсон байдаг.


- НҮҮРСНИЙ ХЭРЭГТ 53 УЛСТӨРЧ ХОЛБОГДЛОО -


Өнгөрч байгаа 2022 оны онцлох үйл явдлын яах аргагүй "нүүрсний хулгайч"-дтай тэмцсэн олон нийтийн жагсаал цуглаан байлаа. Хууль хяналтын байгууллагаас эхний байдлаар нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 улстөрч, албан тушаалтныг зарласан билээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын өгсөн мэдээллээр бол дээрх 17 гэх тоо нэмэгдэж, нийт 53 улстөрчийг шалгаж байгаа талаар мэдээлсэн. 

"НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-н хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан тушаалтан, улстөрчийн нэрс:

1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир

3. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат

4. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

5. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

7. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар

8. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

9. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд,

10. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

11.Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч,Б.Эрдэнэ-Очир

12. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа

13. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд

14. "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн дарга асан А.Ариунболд,

15. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

16. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дарга асан Б.Ганхуяг

17. Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр

18. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал

19. "Тавантолгой транс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дагвадорж

20. "МБМ транс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл

21. "Зун мен" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ши Шао Хуа 

22. Б.Нарантуяа /Б.Ганхуягийн эгч /

23. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр

24. "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин 

25. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат 

26. Т.Мөнхбаатар /Б.Ганхуягийн хамаарал бүхий/

27. З.Сырыбек /Б.Ганхуягийн хамаарал бүхий/

28. Ерөнхий сайд асан С.Баяр

29. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 

30. Н.Отгонжаргал /Б.Ганхуягийн хамаарал бүхий/

31. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд 


- МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦАА ЭРЧИМЖИВ -


Улиран өнгөрч буй 2022 он зөвхөн Монгол Улсын хувьд ч төдийгүй дэлхий дахинд томоохон сорилтын жил байлаа. Дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан цар тахал, Дэлхийн II дайнаас хойш Европ тивд гарсан хамгийн том зэвсэгт мөргөлдөөн гээд дэлхий дахинд улс төр, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалтай, геополитикийн амаргүй бөгөөд бэрхшээлтэй нөхцөлд манай улс гадаад бодлогын үндсэн зарчмуудаа тууштай баримталж, хоёр хөрш болон гуравдагч түнш орнуудтайгаа тэнцвэртэй хамтын ажиллагааг эрчимжүүлж, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажилласан. 2022 оны Монгол Улсын гадаад харилцаа урьд өмнөхөөсөө илүү эрчимтэй бөгөөд идэвхтэй өрнөсөн жил байлаа.

Сүүлийн 30 гаруй жилийн дунджаас авч үзэхэд жилд дунджаар 2-3 том айлчлал хэрэгжүүлдэг байсан бол энэ жил өндөр, дээд түвшинд 10 гаруй айлчлал хэрэгжиж, гадаад харилцааны 6 сайд, түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчилсан билээ. Монгол Улсын гадаад харилцаа өргөн хүрээг хамарч байгаа нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ур чадвартай салшгүй холбоотой юм.


ДЭЭД, ӨНДӨР ТҮВШИНД 2022 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЙЛЧЛАЛ

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТҮВШИНД
 

  1. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Антонио Гутерреш 2022 оны 8 дугаар сарын 8-11-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
  1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 9 дүгээр сарын 15-16-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалтад оролцов.
  1. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 9 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын ЕА-н 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанд оролцов.
  1. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 7-8-нд Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцов.
  1. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 27-28-нд БНХАУ-д төрийн айлчлал хийв.
  1. Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд Японд төрийн айлчлал хийв.

ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД УИХ-ЫН ДАРГЫН ТҮВШИНД
 

  1. Шведийн Риксдагийн Тэргүүн дэд дарга О.Линдестам тэргүүтэй төлөөлөгчид 5 дугаар сарын 21-25-нд айлчлал хийв.
  1. УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 9 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Австри Улсын Вена хотноо чуулсан Парламентын дарга нарын дэлхийн 5 дугаар бага хуралд оролцов.
  1. Хятадын БХАТИХ-ын Байнгын хорооны /Парламент/ дарга Ли Жаньшү 2022 оны 9 дүгээр сарын 10-12-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
  1. Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
  1. УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 10 дугаар сарын 13-17-нд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийв.
  1. УИХ-ын дарга Г.Занданшатар 10 дугаар сарын 25-30-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийв.

.  ЕРӨНХИЙ САЙДЫН ТҮВШИНД
 

  1. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо 9 дүгээр сарын 5-8-нд болсон Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцов.
  1. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийв.
  1. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 7 дугаар сарын 6-9-нд Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийв.
  1. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2 дугаар сарын 2 дугаар сарын 3-8-нд БНХАУ-д ажлын айлчлал хийв.
  1. Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 9 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Токио хотноо болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэ-тай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол, 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Лондон хотноо болсон ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан Хаан агсан хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд тус тус оролцсон.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ТҮВШИНД
 

  1. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн удирдагчдын уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч На Гён Вон-той 5 дугаар сарын 25-нд уулзав.
  1. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын ТНБД-ын орлогч В.Нуланд, Х.Фернандез, Мянганы сорилтын корпорацын Гүйцэтгэх захирал А.Олбрайт нартай тус тус уулзав.
  1. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2 дугаар сарын 18-20-нд Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцов.
  1. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров 7 дугаар сарын 5-нд Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв.
  1. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
  1. Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
  1. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
  1. Польшийн Гадаад хэргийн сайд З.Рау 6 дугаар сарын 4-6-нд албан ёсны айлчлал хийв.
  1. Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрх дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд А.Миллинг 5 дугаар сарын 11-13-нд айлчлав.
  1. Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит 9 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
  1. Лаосын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит 2022 оны 9 дүгээр сарын 3-5-нд Монгол Улсад айлчлав.
  1. Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагын Ерөнхий захирал Одри Азулей Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар 2022 оны 7 дугаар сарын 10-14-нд Монгол Улсад ажлын айлчлал хийв.


- АРДЧИЛСАН НАМ АМЬ ТАСРАВ УУ? -


Он дамжин үргэлжилж буй Ардчилсан нам /АН/-ын хэрүүл 2022 онд ч дууссангүй. С.Эрдэнэ, М.Тулгат, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Х.Баттулга гэх мэт намын даргад горилогчид гарч ирсэн ч Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд тэдний хэн нь ч нэрээ бичүүлж чадаагүй байна.

Оны эхээр С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр “толгой” АН-д байсан бол оны сүүлээр Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар гарч ирснээр нөхцөл байдал өөрчлөгдөв.

Х.Баттулга нүүрсний хулгайд сэрдэгдэж, Төрийн ордонд суудаг “түм буман” түшээд түүнийг хулгайч хэмээн чичилж байна. Үүнээс болоод эрхэм ноёнтны бие нь муудаж АТГ-т мэдүүлэг өгөөд, хувийн баталгаа гарган БНСУ-ыг зорьсон юм. Х.Баттулгын эзгүйд О.Цогтгэрэл, Ц.Туваан нар нөхдөө дагуулан С.Баярцогт, М.Тулгат нартай гар барьж, “эв нэгдлийн ажлын хэсэг” байгуулсан юм. Энэ мэт АН-ыг асуудлыг ярьвал далай булай.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.52.77) 2022 оны 12 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW\n

0  |  0
DR. PRADHAN(197.211.52.77) 2022 оны 12 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW\n

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 30

Mongoliig etsesiin shatand ni sunuuv.MANiin mapuud.

0  |  0
Top