Өнөөдөр (2023.01.04) Төрийн ордонд “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Удахгүй зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд хийгдэж буй тус хурал улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, шийдвэрлэх арга зам, гарц гаргалгааг шинжлэх ухааны үүднээс тогтоох зорилготой.
Эрдэм шинжилгээний хурлын эхний үндсэн илтгэлийг МУИС-ийн Үндсэн хуулийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхсайхан тавьсан юм. Тэрбээр “Улс төр, засаглалын харилцааны тулгамдсан асуудлууд: Шударга ёс” сэдэвт илтгэлдээ, Монгол шиг нэгдмэл, Бүгд найрамдах, цөөн хүн амтай, нэг үндэстний улсад нэг танхимт парламент тохирдог. Эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэлийг хангах талаар Монгол Улсын Үндсэн хууль үүргээ сайн гүйцэтгэж байгаа" гэсэн дүгнэлт хийсэн юм. 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байгаа тул үр дүнг үнэлэх болоогүй гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагагүй буюу хугацаа болоогүй гэж тэрбээр дүгнэв.
Сэтгэгдэл ( 2 )
МАН -ЫН ХУЛГАЙЧ НАРЫГ БАГС ДОГЛООГЧ ХАЛЗАН БАНЬД
Мөнхсайхан гэж ҮХ-ийг дандаа дутуу өөрчлөгч жил гаран болов уу үгүй юу өөрчлөхгүй бол болохгүй гэнэ энэ одоо юу юм бэ бурхан юм уу богд юм уу нэг хуулийг доривтойхон шинчлээд аваад явж чадахгүй дутуу алсан могой шиг өөрсдийнхөө үлдээсэн баасыг цэвэрлэх гэж бантгандаг ийм юм нууд одоо худлаа дальдганадагаа болих хэрэгтэй...