Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай зар

2023 оны 01 сарын 05

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшүүлэх тухай зарыг танилцуулж байна. Төрийн албаны тухай хуульд Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна гэж заасан байдаг.


 

 

Хавсралт файл

Нэр Файл
Хүсэлт гаргах загвар

 

Файл татах

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хохирогч(103.242.47.142) 2023 оны 01 сарын 05

Энэ байгуулагаар яадгийм Төрд гарсан Намын хулгайчдын заавраар ажиллаж байгаа аль ч шатанд шал худлаа үНИЙ ОРОН САЛБАРЫН ХУУЛИНДАА ТОДОРХОЙ ЗААГААД ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛЧДЫГ ШУДАРГА ХҮН ТАВИВАЛ ЯАДАГ БОЛ их хэцүүдээхохироргч

1  |  0
зочин(202.70.44.46) 2023 оны 01 сарын 05

Мэргэжил гэдэгт инженер ордоггүйд л их учир байна даа. Ер нь суурь шинжлэх ухаанд явдаггүй нөхдүүд л нийгмийн чиглэлээр суралцдаг. Тэд чухал шийдвэр гаргадаг албан тушаалд очдогоос тэнэг тэнэг шийдвэрүүд гардаг юм шүү дээ

2  |  0
Иргэн(59.153.112.236) 2023 оны 01 сарын 05

Төрийн албанд ажиллаж бсан туршлага гэхээр л сайн шалгуур болж чадахгүй, хулгай хийж сурсан бх гэж уншигдаад бна штэ. Одоо наад нэг заваан юмаа боль л доо

1  |  0
Top