УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Боомт хариуцсан сайдаар томилогдох талаар яригдаж байсан билээ. Ерөнхий сайд түүнд санал тавьсан ч татгалзсан байна.
Тэрбээр энэ талаараа "Төсвийн байнгын хорооны даргын ажлыг хүлээж аваад удаагүй байгаа. Бидний хамгийн чухал нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд шинэчлэл хийх, сахилга бат, хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа. Дөнгөж ажлаа хүлээж аваад төсвийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байна. Ирэх долоо хоногоос Төсвийн байнгын хорооноос 10 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа.
Монгол Улсын хувьд сүүлийн 10 гаруй жил хийгээгүй томоохон өөрчлөлтүүдийг хийнэ. Би энэ ажлаа үргэлжлүүлэх болно.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ надад Боомтын сайдаар ажиллах санал тавьсан. Гэхдээ би ажлаа үргэлжлүүлэн хийхийн тулд энэ томилгооноос татгалзсан" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ ширэн нүүрлэсэн хулгайч юу хийгээд байнаа.
Энэ гөлгөн хулгайч ямар өөрчлөлт хийх гээд байнаа.