МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.01.05/ хуралдаж, зарим сайд нарыг чөлөөлж, томилох болон УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Боомтын сайдад УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг томилохыг дэмжсэн байна.
Мөн Барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг дэмжжээ.
Одоо Ерөнхий сайд захирамж гарган томилж, УИХ-ын чуулганаар тангараг өргүүлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )