МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.01.05/ хуралдаж, зарим сайд нарыг чөлөөлж, томилох болон УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн С.Чинзоригийг томилохыг дэмжсэн байна. Харин одоогийн Эрүүл мэндийн сайд С.Энхболдын албан тушаалыг бууруулан дэд сайдад дэмжжээ.
С.Чинзориг гишүүний тухайд өмнө нь ХНХ-ын сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр "Би эрүүл мэндийн салбарын хүн биш, гэхдээ надад өмнө нь сайд хийж байсан туршлага бий. Сайд гэдэг бол улс төрийн албан тушаал. Тийм учраас улс төрийн албан тушаалтан хийхэд болохгүй зүйл байхгүй" гэх байр суурийг илэрхийлээд буй.
Сэтгэгдэл ( 2 )
Өнөө шөнө ярьж, хятадаас ирэгсдээс шинжилгээний сөрөг хариутай , мөн энд орж ирсэний дараа 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар хөл хорионд байх шаардлагыг тогтоож, 8-наас мөрдүүлэрээр яаралтай шийд. Энэ бол чиний анхны том шалгалт шүү.
Ичээсээ Чинзориг чамд чавганцын ажил таарна. Чам шиг мөлгөр, мулгуу нөхөрт таарахгүй.