УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗБХ-ны даргаар сонгох эсэхийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дэд даргаар томилогдсон. Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын ажлаа хүлээлгэж өгсөн билээ. 

Тэгвэл түүний оронд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Б.Энхбаяр гишүүнийг томилох эсэх асуудлыг өнөөдрийн 15:00 цагаас эхлэх Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

Учир нь, УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн /2023.01.09/ ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.39) 2025 оны 03 сарын 13

зөв хүнээ томилох гэж бна гэхдээ нөгөө мэргэжлийн хулгайч Хүрэлбаатартайгаа битгий найзлаарай өөрийнхөөрөй байгаарай бүх хууль бусүйлдлийг бүгдийг нь таслан зогсоогоорой

1  |  0
зочин(64.119.20.80) 2025 оны 03 сарын 13

Одоогийн УИХ-д ЭНхбаяр л хамгийн тохиромжтой хүн

1  |  0
Top