УИХ-ын өнөөдрийн /2023.01.12/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр "Хөгжлийн банкны хэргээр энэ сарын 16-наас эхэл тав хоног сонсгол зохион байгуулагдана. Урьдчилсан байдлаар нэг сарын хугацаанд зохион байгуулагдаж, олон асуудал ил болно. Гэхдээ бид хулгайн зүйлийг ярих, нотлох, илчлэх, эвлэрэхгүй байх үүрэг хүлээсэн. Түр хороог Ж.Сүхбаатар дарга ахалж, олон ажлыг хийсэн. Миний хувьд хяналт, шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр ажилласан. Даваа гарагаас эхний асуудал ил болно. Хяналт шалгалтын түр хорооны даргын ажлаа дуусгана. Айхгүй байна. Нэгэнт Түр хороо учраас УИХ-д дөрөвдүгээр сард тайлангаа тавьж, татан буугдана. Тиймээс байнгын хорооны дарга болсон ч Түр хорооноос чөлөөлөгдөх учир шалтгааныг олж харахгүй байна. Хэрэв чөлөөлөгдөхөөр бол байнгын хорооны дарга болох албагүй гэж бодож байна" хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганбат гишүүний асуултад хариуллаа.
Сэтгэгдэл ( 0 )