УИХ-ын өнөөдрийн /2023.01.12/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Энэ тогтоолд Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг хуваарилах гэдэг заалт орсон байна. Цаашид ногдол ашгийг иргэдэд олгохдоо бэлнээр биш хадгаламж нээж өгөөд орон сууцны урьдчилгаа төлбөр, ипотекийн зээлийн төлбөртэй нь уялдуулж өгөөжийг нь нэмэгдүүлэх тал дээр зохион байгуулалтыг хийх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 2 )
ипотик зээлд хамрагдаж чадахгүй дээр нь ажилгүй хүнийг доромжилж бгаам уу
Ugui bas hadgalah nereer chi avah ni u