УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг шүүхээс татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, тэрхүү гэмт хэргээ дахин үйлдэж болзошгүй гэх баримтад тулгуурлаж нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан билээ.
Үүнтэй холбогдуулан түүнийг олон нийтийн дунд саяхан шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн тухай хуулиар яллана, яллахгүй гэх маргаан гараад байгаа юм.
Тэгвэл эл асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.01.12/ хэвлэлийнхэнд тайлбар өглөө.
Тэрбээр "Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх эрх зүйн боломж байхгүй. Үйлдэл нь хэдийд эхлээд дууссаныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох учиртай. Үргэлжилсэн, удааширсан, давтан, нийлмэл, нэгдмэл гэмт хэрэг гэж байдаг. Иргэн Б-тэй холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь эдгээрийн аль хэлбэрт орохыг мөрдөн шалгах байгууллага тогтооно. Гэмт хэргийн хамгийн сүүлийн дууссан үйлдлээр тооцоод эрүүгийн хууль аль нь хүчин төгөлдөр байсанд хамаатуулна. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэг. Процессын хэм хэмжээний тухайд буцаж хэрэглэхгүй" гэх тайлбарыг өгсөн юм.
Сэтгэгдэл ( 2 )
za estoi odoo l xaray mongold unen yum baugaa esexiig
хүрэлсүх ах нь аргалаад хамгаалаад гаргаад авах байхаа