“Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолыг баталлаа

2023 оны 01 сарын 13

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.01.12) хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 03-нд өргөн мэдүүлсэн “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаас тогтоолын төслийг анхны хэлцүүлгээр батлах санал гаргасныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(202.179.24.181) 2023 оны 01 сарын 13

Маш зөв сайн байна, одоо УИХ-н гишүүдээс үлгэр үзүүлээд эхнэр нөхөр хүүхдүүд хамаатан саднаа аваад эхлээд Хархорин луу нүүх хэрэгтэй...

0  |  1
Top