Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.01.12) хуралдаанаар Засгийн газраас санаачилж, өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг явууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулав.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг 11 бүлэг, 60 зүйлтэйгээр боловсруулсан байна.
Хуулийн төслөөр хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан талаар сайд Т.Аюурсайхан танилцуулгадаа дурдав.
Хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын, засаглал нь ил тод, санхүүгийн хувьд тогтвортой, найдвартай, бие даасан, өвлөгддөг байх зарчмыг хуулийн төсөлд тусгасан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хүмүүс үүнийг сайн сайхан юм гэж арай эндүүрээд байгаа юм биш биз? Луйварчид идэх хөрөнгөө ихсгэж л байгаа хэрэг ш дээ. Ажлын газраараа төлдөг тэтгэвэр дээрээ нэмээд хувийн тэтгэвэр гээд төнгөө нэмээд төлнө. Тэр нэмээд төлсөн мөнгөнийхөө хэдийг нь буцааж авах вэ? Зарим нь авч чадахгүй хадан гэртээ очиж ч мэднэ.