ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар өнөөдөр /2023.01.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Иргэдийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ямар ч тохиолдолд ашиглахгүй байх хуулийг Засгийн газрын маргаашийн хуралдаанаар баталгаажуулна. Цаашид хүний эрхийг хамгаалсан дагалдах 139 хуулийг өргөн мэдүүлэхийн тулд ажиллаж байна. Төр иргэдийнхээ мэдээллийг хадгадах, хамгаалах, зөвхөн өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр ашигладаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Сайдаа наад e-mongolia чинь гацаад ажиллахгүй байна