УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж, өнөөдөр /2023.1.18/ өргөн барих гэж байна.
Тэрбээр уг хуулийн төсөл нь зөрчилтэй контентийг хязгаарлах зорилготой гэдгийг онцолсон. Ингэхдээ фэйсбүүкийн хэрэглээг хаах тухай ойлголт огт байхгүй гэдгийг тодотгов.
УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ “Зарим УИХ-ын гишүүд Монгол Улсад фэйсбүүкийг хаах саналыг “Фэйсбүүк” компанид илэрхийлж байсан юм билээ. Гэвч Монгол Улс бол дэлхийн цээжинд байрлах ардчилсан улс гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Фэйсбүүкээр дамжуулан иргэд дуу хоолойгоо хүргэдэг. Албан байгууллагууд ажлаа хийж, фэйсбүүк группээр бүх мэдээгээ түгээж байна. Худалдаа, наймаа эрхэлдэг иргэд лайв хийж байна. Энэ нь зарим айлын амжиргааны гол хэрэгсэл болж, монголчуудын хэрэглээний салшгүй хэсэг болсон. Тэгэхээр Монгол Улс ардчиллаас ухарч болохгүй. Фэйсбүүкийг хаахгүй. Харин “Фэйсбүүк” компанийг манайд Төлөөлөгчийн газар байгуулах хүсэлтийг бид тавьж байгаа. Үүний дараа хүний эрхийн зөрчилтэй контентийг цензурдэхэд илүү хялбар болно” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Юун хаах вэ. Харин энэ фэйсбүүкийг том орон зайд тархан амьдардаг монголчууд бид зөв ашиглаж худалдааны том сайт болгохыг нэгдэн зорих хэрэгтэй дээ.
Ямар хятад, хойд солонгос биш дээ, Тэгж байж бөөн юм болох гэж байгаа юм\n