УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.18/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-тай холбоотой зээлийн асуудлыг хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судалж байна.
Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн авто замын төсөлд зориулж "Эрдэнэс Монгол" ХХК нь Хөгжлийн банкнаас 170.6 тэрбум төгрөгийн зээлийг 2014 онд авчээ. Ингэхдээ зээлийг нэг жилийн хугацаатай байхаар тооцсон байна. Өнөөдрийн байдлаар 42.87 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, хэвийн ангилалд байгаа гэх мэдээллийг шинжээчдээс өглөө.
Сэтгэгдэл ( 0 )