Д.Ганбат: Надад үг хэлэх боломж өгөхгүй байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.18/  гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Эрчим хүчний яамнаас Тавантолгой цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас 14,81 сая ам.долларыг 6,125 хувийн хүүтэй, 2014 онд олгосон. Үндсэн төлбөр огт төлөөгүй. Үндсэн хүү, торгуульд 15,36 тэрбум төгрөг олгосон. Одоогоор үндсэн төлбөрт 51,04 тэрбум төгрөг төлөх ёстой бол хүү, торгуульд 7,32 тэрбум төгрөг нийт дүнгээр 58,36 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Сануулахад, тухайн үед Эрчим хүчний сайдаар М.Сономпил ажиллаж байжээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Маш чухал төсөл хэрэгжихгүй байгаагаас болоод жил бүр 200 сая ам.доллараар эрчим хүч худалдан авч байна. Монгол Улсын эрх ашигт нийцсэн юм явдаггүй. Хөгжлийн банкнаас зээл авсан байж энэ төсөл яагаад хэрэгжээгүй вэ. Би протоколд тэмдэглүүлмээр байна. Түр хорооны хуралд намайг суухгүй байна гэлээ. Нэг намаас олонх байгаа үед ийм байдаг юм байна. Надад үг хэлэх боломж өгөхгүй байгаа тул би суухгүй байгаа шүү. Цаашид орж ирж сууж чадахгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
VENKATA HOSPITAL(178.175.141.233) 2023 оны 01 сарын 18

Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газар байгаасай. Миний системээс нэг бөөрийг нь авч байсан болохоор би үүнийг шархны хажууд хавсаргах ба

0  |  0
Top