УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.19/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Одоогоос найман жилийн өмнө "Нью Яармаг хаусинг прожект" ХХК нь Хөгжлийн банкнаас 195.8 мянган ам.долларын зээл авчээ. Ингэхдээ 2024 он хүртэл есөн жилийн хугацаатай зээл авсан байна. Өнөөдрийн байдлаар 85.7 тэрбум төгрөгийг зээлээ төлсөн бөгөөд үлдэгдэл 113.9 тэрбум төгрөг байгаа аж. Чанаргүй, муу зээлийн ангилалд багтжээ.
Нийт зээлийнхээ 1.2 сая ам.долларыг бэлнээр авч, хамаарал бүхий этгээдээр авч шилжүүлсэн нь зээлийг зориулалтын бусаар ашигласан гэж үзэж байгаа аж.
Уг сонсголд гэрчээр "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр, өмгөөлөгч УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгийн хамт оролцож байна.
Энэ үеэр "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр "Бид ТОСК-ийн өмнөөс 24 тэрбум төгрөгийг төлсөн. Би ямар нэгэн байдлаар төрийн тендер зэрэг худалдан авах ажиллагаанд оролцоогүй. Залуу хүн болохоор туршлага байхгүй юм шиг харагдах байх. Тийм учраас Х.Баттулга гэдэг хүнтэй холбоод яриад байдаг юм. Би Хөгжлийн банкнаас зээл авсандаа харамсаж байна. Дээр нь намайг Х.Баттулга гэдэг хүнтэй их холбох юм. Янз бүрээр хэлэх юм. Би бол Х.Баттулга гэдэг хүний хувийн компани, хувь хүнд нь зөвлөөгүй. Би Х.Баттулга гэдэг хүнтэй ямар ч харилцаа, холбоо байхгүй. Х.Баттулгын зөвлөх зээл авлаа гээд 10 жил ярилаа" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эзнээ барьж өгвөл зүйл дуусахаа мэдэж л бна тэр том мафийн өмнө төр сөгдөж байхад аргагүй ээ