Хууль хяналтын байгууллагаас нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон дарга, улстөрчдийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2023.01.19/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "АТГ-тай өчигдөр холбогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Харин жижиг Тавантолгойн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг ЦЕГ хариуцан ажиллаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа саатсан зүйл байхгүй, хэвийн явагдаж байгаа. Харин явцын мэдээллийн талаар ирэх долоо хоногт мэдээлэл хийлгэе. Одоо шалгаж байгаа хүний тоо нэмэгдсэн" гэх тайлбарыг хийлээ.
Сэтгэгдэл ( 2 )
зөв шалга
сү.батболд болон түүний эхнэрийн дүү гаалийн дарга асан Асралтаа шалгаач ээ