УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна.
Тэгвэл өнгөрсөн мягмар /2023.01.17/ гарагт "Эрэл" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээл, түүний зарцуулалтын талаарх мэдээллийг сонсож, нотлох баримтыг шинжлэн судалж гэрчүүдээс тайлбар авсан юм.
Энэ үеэр Хянан шалгах түр хорооноос "Эрэл" ХХК нь Хөгжлийн банкнаас 14 сая ам.доллар, 13.2 сая евро, 9 сая ам.долларын гурван удаа зээл авсан гэдгийг тодотгосон. Зээл олгох үед "Эрэл" ХХК-ийн хувьцааг Б.Эрдэнэбат 100 хувь эзэмшиж байжээ. Өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрөөс ямар ч төлбөр төлөөгүй, үлдэгдэл 127.1 тэрбум төгрөг байгаа гэдгийг онцолсон байдаг.
Өнгөрсөн 2013 онд олгосон эхний удаагийн 14 сая ам.долларын зээлнээс 4.3 сая ам.долларын зээлийг бэлнээр авч зориулалтын бусаар зарцуулсан нь анхаарал татаж байгаа юм.
Энэ талаар Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Б.Эрдэнэбат та 2013 оны тавдугаар сард Засгийн газрын тогтоолоор шууд олгосон 14 сая ам.долларын зээлнээс 4.3 сая ам.долларыг нь бэлнээр авсан байна. Ингэхдээ Нарангэрэл, Уянга гэсэн хүмүүст 3.1 сая ам.долларыг 15 удаагийн гүйлгээгээр авсан байна. Таны нягтлан Алтанчимэг 1.2 сая ам.долларыг бэлнээр авсан байна. Таны хүү Жаргалан 1.8 сая ам.долларыг дөрвөн удаагийн үйлдлээр бэлнээр мөнгө авсан байна" гэдгийг хэлсэн байдаг.
Энэ мэтчлэн гурван удаагийн авсан зээлнийхээ нийт 8.6 сая ам.долларыг бэлнээр авч, зориулалтын бусаар ашигласан нь тогтоогджээ. Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын нотлох баримтад тулгуурласан мэдээллийг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн билээ.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ!
Сэтгэгдэл ( 13 )
Эрдэнэбат 263,0 тэрбум төгрөгийн зээл авчихаад Монголын төр буруутай гэж хэнэгч үгүй солиороод суухиймаа
Naad hulgaich chini hezee ch tuluhgui. Iimd shuud shorond hii.
Ярих яриа царайгаараа луйварчин, хэрүүлч хүн хөрөнгийг нь хурааж шоронд нь хий
Энэ Эрдэнэбат ээрүүлд гарамгай, юм хэлэхээр язаганаад хулгайгаа нэг ч хүлээдэггүй хүн шүү сайн шалгах суулга
nugel ny nudeeree garch tsarai ny turj uxsen malyn xoshhogo shig bolj
Эрдэнэбат бол хэзээний л улаан луйварчин хүн шүү дээ. БХЯ-ны сайд байхдаа асар их мөнгө завшсан.
Хулгайчийн бүх хөрөнгийг нь хураа
Орон сууцны үнэ жирийн иргэдэд дийлдэхээ байсан. Үнэнээр яваад цалингаараа хэзээ ч авч чадахгүй. Утааг бууруулна гэсэн их хэмжээний мөнгө идэж уугчдын гараар ороод дуусдаг Орон сууцжуулахгүйгээр утаагүй болно гэсэн ойлголт байхгүй. Иймд ”Эрэл”-ийн байшин үйлдвэрлэхийг ажиллуулаач ээ. Орон сууц барьдаг компаниудын луйвар, мафижсан үйл ажиллагаанаас болоод үндэсний томоохон үйлдвэр шинээр баригдсан ч ажиллуулахгүй байсаар орон сууц барьж өндөр үнээр худалдаж иргэдийг шулдаг мафижсан үйл ажиллагаанаас болоод үндэсний хэмжээний том үйлдвэрийг гацаанд оруулж эзнийг нь шоронд хийгээд дээрэмдсэн...
Өнгөрсөн зуунд л эрлийн Эрдэнэбат монголын хөрөнгөөр тоглосон гээд нэр нь гарч байсан. Одоо ч адил хэзээ ч хөгширдөггүй, хэзээ ч үхдэггүй худалч хулгайч гэж байх юмаа.
Энэ чавганц царайтыг аваачаад хийчихээч. 7 хоногийн дотор л төлнө.
Энэ нэг луйварчин Эрдэнэ бат даварсан хулгайч.
Номин гоос зээлснээ ч хулхидсан
manjin geed evgui gar