Хөгжлийн банкны сонсголд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг гэрчээр дуудсан ч ирсэнгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.20/  тав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Өнөөдрийн сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлтэй холбоотой 77 гэрчийг дуудсан. Түр хорооноос олгосон эрхийн дагуу ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Батын Хурцыг гэрчээр нэмж дуудаж байна" гэлээ. 

Түүнийг  "Изинис эйрвэйз" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалттай холбогдуулан гэрчээр дуудсан ч тэр хүрэлцэн ирээгүй байна.

Тэгвэл дээрх компани нь Хөгжлийн банкнаас 2019 онд 22 тэрбум 915 сая төгрөгийн зээл авчээ. Харин компанийн 30 хувийн хувьцааг эзэмшиж байгаа Э.Золзаяа нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын бэр, 70 хувийн хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ нь Б.Хурцын хамаатны дүү юм. Ингэхдээ зээлийн зарцуулалтаар, "Изинис эйрвэйз" ХХК нь нийт зээлийн санхүүжилтээс 6.3 тэрбум төгрөгөөр Б.Хурцын эхнэрийн "Сарнайх" ХХК-ийн Богд банд дахь хоёр удаагийн зээлийг хаасан нь зориулалт бус гэж шинжээч дүгнэжээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.77.25) 2023 оны 01 сарын 24

hujaa shees

1  |  0
ЗОЧИН(122.201.22.120) 2023 оны 01 сарын 23

ерөнхийлөгчбаттулга, эд нар монгол улсаас дээгүүр улс юм байлгүй. тэгж жижигрэхгүй гэж байгаа юм байлгүй.

1  |  1
Рсөэ(66.181.161.57) 2023 оны 01 сарын 23

Хорчихооч ээ

1  |  0
зочин(124.158.64.65) 2023 оны 01 сарын 24

би Хурцтай хамтран ажилладаг,Хурц алдсан явдал байсан Одоо тэр тухай босгож ярих шаардлагагүй олон жил өнгөрчээДамирангийн Энхбат Хурцыг гэнэдүүлж 5000 доларыг нь сэгсэрчихсэн учраас хариу нь арай хүндхэн тусчих шиг болсонБарьж авчрахыг даалгах тэнэг дарга яаж байхавдээ.Бид өөрсдөө шийдсэн. Бид 5000 доллараа буцаагаад өгчих гэхэд нэг сарын дараа гэж бас заль зохиосон учир барихаар шийдсэн билээ одоо олон жил өнгөрчдээ

1  |  2
Хурц(172.56.56.48) 2023 оны 01 сарын 23

Би Монгол улсын эзэн муу боолууд хэмжээндээ байгаарай. Зориг яалаа!

0  |  1
Зочин(66.181.187.25) 2023 оны 01 сарын 20

Энэ нөхөр бүүр дөжирсөн байхоо

0  |  0
Зочин(66.181.187.25) 2023 оны 01 сарын 22

Асуудалтай болоод ирэхгүй бгаашд ээ хүчээр барьж аваачих ёстой байж

2  |  0
х(202.179.27.10) 2023 оны 01 сарын 22

Монголын төр Хурцыг дийлэхгүй юм уу

1  |  0
Яаралтай (66.181.160.40) 2023 оны 01 сарын 20

Энэ новшийн хулгайчийг барьж авчирах хэрэгтэй

0  |  0
Top