Ц.Анандбазар гишүүн Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 31.1 сая иенийг зориулалтын бусаар зарцуулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.20/  тав дахь өдрөө үргэлжилж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас "Сод Монгол групп" ХХК нь 14 тэрбум төгрөгийн зээлийг таван жилийн хугацаатай авчээ. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл байхгүй, хаагдсан ч авсан зээлийнхээ 31.1 сая иенийг зориулалтын бусаар ашигласан болох нь тогтоогдсон байна. 

Сонсголд "Сод Монгол групп" ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гэрчээр оролцож, зориулалтын бусаар ашигласан гэх асуудалд "Энэ бол буруу мэдээлэл байна" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top