Н.Учрал сайдын өргөн барьж, нийгэмд маргаан дагуулсан хуулийг баталлаа 

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

УИХ-ын өнөөдрийн /2023.01.20/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралын өргөн барьсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар эцэслэн баталлаа. Уг хуулийн төслөөр УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дарга Г.Занданшатар нэг цаг болгон өөрчилсөн юм.

Улмаар УИХ дахь АН-ын бүлэгт өгсөн нэг цагийн завсарлага дуусаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Хуулийн төсөл нь зургаан бүлэг, 12 зүйлтэй байх бөгөөд зарим зохицуулалтаас дурдвал: 

  • Цахим сүлжээ ашиглан залилсан, хүнийг заналхийлсэн, доромжилсон, гүтгэсэн, эсхүл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга бүхий үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан, хүүхдийн бие махбод, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн, уриалсан, сурталчилсан мэдээллийг зөрчилтэй контентод тооцох
  • Хүчирхийлэл, садар самуун, хүнийг амиа хорлох, өөрийн бие махбодод гэмтэл учруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийг уриалсан, сурталчилсан, хувь хүн буюу тодорхой бүлгийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан, дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан зэрэг мэдээллийг зөрчилтэй контентод хамааруулах
  • Зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн олон нийттэй харилцах нэгж нь хүлээн авч, 72 цагийн дотор хянан хариу өгнө. Ингэхдээ хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хүсэлтийг шийдвэрлэж, шийдвэр, зөвлөмж, шаардлагыг ногоон сувгийн үйлчилгээ эрхлэгч болон олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид хүргүүлэх, эсхүл харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, хамтран ажиллах
  • Мөн олон нийттэй харилцах нэгж нь зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ лавлагаа, тодорхойлолт, тайлбар гаргуулан авах, шинжээч ажиллуулах, ХЭҮК-ын саналыг авч болохоор тогтоосон.
  • Олон нийттэй харилцах нэгж нь олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах, хохирох эрсдэлийг бууруулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хүн, хуулийн этгээдийг соён гэгээрүүлэх чиглэлээр Харилцаа холбооны Зохицуулах хороотой хамтран олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс үүсэх хор аюулын талаар таниулах ажлыг олон нийтэд тасралтгүй явуулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга барилд сургах чиглэлээр сургалт, сурталчилгаа тогтмол зохион байгуулах, олон нийтийн сүлжээнд өөрийгөө болон бусдыг хамгаалах зан суртахуун, хандлага, чадварыг бий болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах зэрэг нөлөөллийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхийг төсөлд тусгажээ. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(66.181.161.159) 2023 оны 01 сарын 21

ЗӨВ

0  |  0
2(121.164.98.192) 2023 оны 01 сарын 22

Үнэн юм хэлж байгаа бол нүүр амаа нуухгүй хуурамч нэрээр орж юм бичиж нийтлэхгүй ш дээ. Түүнээс биш үг хэлэх эрхийг чинь хаах гээгүй байна. Үр хүүхдийг тань хамгаалах гэж ийм хууль санаачилсан байна. Гадны орнуудад бол аль хэдийн хэрэгжиж байгаа хууль шүү дээ.

2  |  0
Зочин (121.164.98.192) 2023 оны 01 сарын 20

Зөв. Монголд хүний эрхийг дэндүү зөрчдөг, худал мэдээлэл тарааж ард иргэдийг түгшээдэг гээд зөндөө асуудал бий.

0  |  0
Шинэ эрин (66.181.160.40) 2023 оны 01 сарын 20

Зөв шүү

0  |  0
Ааааа(45.117.35.33) 2023 оны 01 сарын 22

Нянгарын балаг олондоо гж энэ шүү дээ.

0  |  3
Top