Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журмыг баталлаа

2023 оны 01 сарын 20

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11.9-д “Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулах бөгөөд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах журмыг тогтооно” гэж заасан. Үүний дагуу “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлөөс журмын төслийг боловсруулан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлснийг тус Байнгын хороо баталж, тогтоол гаргалаа.

Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах журамд зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны үйл ажиллагаа болох Зөвлөлдөх уулзалтыг нэгдсэн болон хэсгийн хэлэлцүүлгийн хэлбэрээр явуулахаар зааж, тэдгээрийн бэлтгэлийг хангах, зохион байгуулахтай холбоотой ерөнхий дэгийг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нэр Файл
Хавсралт файл Файл татах

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top