УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2023.01.20/ хаалтаа хийлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Намрын чуулган завсарлаж, хуулийн төслүүдийн талаар гишүүд ард иргэдээ сонсож ажиллана. Энэ удаагийн намрын ээлжит чуулганаар 78 өдөр чуулж, өнөөдөр өндөрлөж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан 32 хуралдаж 180 асуудал хэлэлцлээ. Байнгын хороо 108 удаа хуралдсан байна. Бие даасан хууль 18, нэмэлт өөрчлөлт 282 хууль баталлаа. Хянан шалгах үйл ажиллагаагаар 25 ажлын хэсэг ажиллаж байна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 1 )
УИХ -н = хулгайч