Зөвлөлдөх санал асуулгын асуултыг эцсийн байдлаар баталж, хүлээлгэн өгөв

2023 оны 01 сарын 25

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл өчигдөр (2023.01.24) хуралдаж, санал асуулгын асуултыг эцэслэн хэлэлцэв.

Зөвлөлдөх санал асуулгын асуултын үндсэн хувилбарыг Зөвлөлдөх зөвлөл энэ сарын 19-нд Үндэсний статистикийн хороонд хүлээлгэн өгсөн юм. Үндэсний статистикийн хороо асуултыг санал асуулгын программд оруулж, хуулийн дагуу эхний туршилт судалгааг хийсэн байна. Туршилт судалгаа явуулсны үндсэн дээр тус хороо асуултын томъёолол, найруулга болон хэлбэршлийн талаар тодорхой саналууд ирүүлснийг Зөвлөлдөх зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж, асуулт бүрийн эцсийн найруулгаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэв.

Ийнхүү зөвлөлдөх санал асуулгын асуултыг Зөвлөлдөх зөвлөл баталж, судалгаа авахад хэрэглэх эцсийн байдлаар Үндэсний статистикийн хороонд дахин хүлээлгэн өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top