Г.Занданшатар: Валютын нөөцийг НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР НЭМЭХ шаардлагатай

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 01 сарын 25

УИХ-ын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзлаа. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ онд валютын нөөц нэг тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх шаардлагатай байна. Валютын ханш иргэдийн санааг зовоож байна. Экспортыг дэмжих чиглэлээр Монголбанк арилжааны банкуудтай хамтарч ажиллах шаардлагатай. Энэ бүхэнтэй холбогдуулж экспортыг нэмэгдүүлж байж л валютын ханш, инфляци буурна. Оны хагас жилд хоёр оронтой тоо руу орох төлөвтэй байна. Гэхдээ болзошгүй эрсдэлд бэлэн байх шаардлагатай.

Гурван хувийн хүүтэй 10 их наяд төгрөгийн зээл байна. Үүнийг зориулалтаар нь ашиглаж байгаа эсэхийг Ажлын хэсэг гаргаж шалгах хэрэгтэй. Юмын үнийн өсөлт суурь инфляци болох шатахууны үнэ зэргээр хөдөө орон нутагт гурилын үнэ 50 хувь нэмэгдлээ. Үнийн өсөлтийг хязгаарлахад валютын ханш, мөнгөний бодлогын ханш зэрэг чиглэх хэрэгтэй байна. Үүнийг та нар Засгийн газартай хамтарч хэрхэн шийдэх асуудлыг хаврын чуулганаар оруулж ирэх шаардлагатай байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сануулга(202.9.47.40) 2023 оны 01 сарын 25

Дээрээс оролцохгүй юмандаа ингэж оролцоод байхаар л доороо дампуураад байгаа юмдаа.

0  |  0
Top