Энэ оны нэгдүгээр сарын 6-нд байгуулагдсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр /2023.01.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус зөвлөл нь анх байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ сарын 30-ны өдөрт багтааж анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар төлөвлөж байгаа аж. Ингэхдээ 1500 гаруй хүнээс санамсаргүй түүврийн аргаар сонгож, тэдгээрийг Төрийн ордонд авч ирж зөвлөлдөх анхдугаар уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Уг зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулах эрхтэй гэдгийг албаныхан хэлж байна.
Энэ талаар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн О.Мөнхсайхан "Бид хуульдаа захирагдаж ажиллаж байна. Үндсэн хуулийг хянаж ажиллах чиглэлийг байнгын хорооноос өгсөн. Тиймээс шинэ Үндсэн хуулийг батлах асуулга оруулаагүй. Цаана нь шинэ Үндсэн хууль гэсэн утга байхгүй. Зөвлөлдөх санал асуулга бол ердийн санал асуулга биш. Тиймээс тохиолдлоор сонгогдсон 1500 хүн Төрийн ордонд чуулна. Тэдгээрт тэнцвэртэй мэдээлэл өгөх аваас нийгэм, эдийн засгийн асуудалд ямар асуудлыг дэмжих вэ гэдэг нь тодорхой болно. Дараа нь тодорхой иргэдийн асуултад өгсөн хариултад үндэслэж УИХ яахаа шийднэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хууль гууль болж хуульч туйлч болжээ хөөрхий
Хууль гуйл болж хуульч туйлч болжээ хөөрхий