Г.Занданшатар Шинэ Үндсэн хуулийг эсэргүүцэж, Зөвлөлдөх санал асуулгаас хасуулжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 26

УИХ-ын дарга өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлт, Шинэ Үндсэн хуулийн талаар ганц ч үг, санаа хэлээгүй байх юм. Хамгийн сүүлд намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг хийж, эрс өөрчлөлт хийх талаар ярьжээ.

Эдгээр өөрчлөлтийн эхлэл болгож, Иргэний болон улстөрийн эрх, хариуцлага, Парламентын ардчилал, Эдийн засаг баялгийн хуваарилалт, Нийгмийн тулгамдсан асуудал гэсэн 4 сэдвийн хүрээнд бүх нийтийн санал асуулга явуулахаар тогтсон. Энэ хүрээнд нэгдсэн асуултуудаа боловсруулж, санамсаргүй түүврээр 1570 хүнийг хамруулах тухайгаа Зөвлөлдөх зөвлөлийнхөн өчигдөр /2023.01.26/ хэвлэлийн хурлаар мэдээлэв.

Тэгвэл Зөвлөлдөх зөвлөлийнхнийг уг асуулгад Шинэ Үндсэн Хуулийн асуудлыг орууллаа гэж спикер уурлан, хасуулсан тухай шуум төрийн ордноор тархжээ. Энэ тухай баттай эх сурвалжаас тодруулахад үгүйсгэсэнгүй.

Үндэсний статистикийн хороонд хүргүүлсэн эхний хувилбар дээр шинэ үндсэн хуулийн асуудлыг бичсэн байсныг маргааш өглөө нь хэн өөрчлөв хэнд өөрчлөх эрх байдаг вэ гээд хөөгөөд үзэхээр УИХ-ын дарга дээр очоод гацав.

Асуудлыг эндээс үзэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт, Зөвлөлдөх санал асуулга бол ямар ч холбоо хамааралгүй бөгөөд харин УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ Үндсэн хуулийг эсэргүүцэж байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАТАА(192.82.71.114) 2023 оны 01 сарын 26

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬТАЙ БОЛЖ ТӨРИЙН ТОГТОЛЦОО ӨӨРЧЛАГДӨЖ 2 ТАНХИМТ ПАРЛАМЕНТ БОЛОХ ЮМ БОЛ 2000 ОНООС ХОЙШИХ УИХ-н ГИШҮҮД САЙД ДАРГА НАРЫН ИХЭНХ НЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ШОРОНД ОРОХ ТУЛ ЭСЭРГҮҮЦЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ТИЙМЭЭС БҮХ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ ШИЙДЭХ , ЭС БӨГӨӨС АРД ТҮМНИЙ ӨРГӨН ТЭМЦЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛОХ БАЙХДАА

0  |  0
Top