УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх долоо хоногт хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Түр хорооноос өнөөдөр /2023.01.30/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр "Одоогоор 43 гэрчийг дуудна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ долоо хоногт нэмж дуудах шаардлага үүсвэл дуудна. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг зэрэг олон хүн дуудагдана. Бид ажлын таван өдөр гэж төлөвлөж байгаа ч ажлын гурван өдөрт багтааж сонсголыг зохион байгуулах боломжтой гэж үзэж байна" гэлээ.
Түүнчлэн Хөгжлийн банкны сонсголд ирээгүй албан тушаалтныг ажлаас нь хална. Гэрчээр дуудагдсан ч ирээгүй бол захиргааны арга хэмжээ авна гэдгийг тодотголоо.
Хоёр дахь удаагийн сонсголоор дараах гурван асуудлыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Zaabal toots.Batulga hen um be \nHuuhduud ni huulias deeguur tomroid baibal huulin haryurslga zaabal huleelge!
Куцаа чи