Монголын дуу хөгжмийн салбарт ЗӨВХӨН ЭМЭГТЭЙ артистаас бүрдсэн лэбел байгуулагдлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Монголын хип хоп ертөнцөд дан эмэгтэйчүүдээс бүрдсэн "Ladies Оnly" хэмээх цоо шинэ лэбел үүсгэн байгуулагджээ. Тус лебелийн уран бүтээлчдийн салхийг хагалж артист Babynna "Finally" хэмээх дууны клипээ өнгөрсөн мягмар гарагт (2023.01.31) цацлаа.

Өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг бүхий реппэр Babynna 2021 оноос эхлэн уран бүтээл туурвиж эхэлсэн. Эрэгтэй артистуудтай хамтарсан уран бүтээл гаргаж байсан тэрээр энэ удаад соло дебютээрээ лебелийн артистуудынхаа салхийг хагалж, тодоор гэрэлтэх жим гаргав. 

 

 

BABYNNA-ийн дараа дараагийн дуу болон "Ladies Only"-оос танилцуулагдах ээлжит уран бүтээлч чухам хэн байх нь хөгжим сонирхогчдын анхаарлыг татах нь дамжиггүй. 

Хип хоп урсгалаар нэгдэн уран бүтээл туурвидаг эмэгтэй артистууд монголд үгүй. Энэ удаад лэбел бий болсон нь монгодоо анхдагч төдийгүй хип хоп, R&B урсгалын эмэгтэй уран бүтээлчидэд илүү боломж, чанартай системтэй ажиллах үүд хаалгыг нээж өгч байна гэхэд хилсдэхгүй биз ээ. 

 

 
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.200) 2023 оны 02 сарын 07

Манай эмэгтэйчүүд мөн ч донжигонож байна. Авилгачдын ар гэр, нууц амраг, хүрээллээс нь гарсан эмэгтэйчүүдийн толгойд л ийм бодол төрнө.

1  |  0
Top