“Samsung” компани Galaxy S23 загвараа танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

БНСУ-ын “Samsung” компани Сан Франциско хотод ухаалаг утасны Galaxy S23, Galaxy S23 Plus болон Galaxy S23 Ultra загвараа танилцууллаа.

Samsung Galaxy S23 Ultra загвар нь таван камертай, 6.8 инчийн дэлгэц, Snapdragon 8 Gen 2 процессор, IP68 усны хамгаалалттай. Эл загвар 256 Гб, 512 Гб болон 1 Тб-ын ой санамжтай. Galaxy S23 болон Galaxy S23 Plus загваруудыг Amoled 2Х дэлгэц, IP68 усны хамгаалалт, Snapdragon 8 Gen 2 процессороор тоноглосон байна. S23-ын дэлгэц 6.1 инч бол S23 Plus нь 6.6 инчийн дэлгэцтэй. S23 загварын үнэ 799 ам.доллароос эхэлж байгаа бол S23 Plus загварын үнэ 999 ам.доллар, S23 Ultra загварын үнэ 1199 ам.доллароос эхэлж байна.

Шинэ загварууд энэ сарын 17-ноос эхлэн худалдаанд гарна.

Үүнээс гадна “Samsung” компани мөн Galaxy Book - Samsung Galaxy Book 3 болон Book 3 Ultra зөөврийн компьютерын загваруудаа танилцуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top