УИХ-ын чуулган завсарлаад байгаа билээ. Улмаар УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзаж, баталсан хууль тогтоомжийнхоо талаарх мэдээллийг хүргэн ажиллаж байгаа юм.
Тэгвэл энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт ажиллаж байна.
Тэрбээр “Ард түмнээ сонсъё”аяны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин нарын хамт Бөмбөгөр сумын ард иргэдтэй өчигдөр /2023.02.02/ уулзалт зохион байгуулжээ.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга намрын чуулганаар хэлэлцэн баталсан зарим хуулиуд, ард түмний мэдэх эрхийг хангах, хянан шалгах чиг үүргийн хүрээнд хийсэн ажлууд, Зөвлөлдөх санал асуулгын зарчим, ач холбогдол, Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл цогц хөтөлбөрийн талаар танилцуулж малчид иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн байна.
Иргэд тэтгэвэр тэтгэмж, цалин хангамж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, улсын чанартай авто зам дагуух сумын хөгжил, цэцэрлэгт өргөтгөл хийх шаардлага, сургуулийн шинэ барилга барих талаар саналууд илэрхийлж төрийн өндөрлөгийн хувьд анхаарч ажиллахыг хүсч байлаа.
Сэтгэгдэл ( 0 )