"Netflix"-р цацагдсан "The Glory" олон ангит кино үзэлтээрээр тэргүүлж байгаа билээ. Тус кинонд дүр бүтээсэн жүжигчин Жон Сон Ил саяхан оролцсон нэвтрүүлэгтээ хүнд хэцүү бага насныхаа тухай хуваалцжээ.
Тэрээр "Амьдрах, амьд үлдэхийн төлөө хичээдэг байсан учраас надад мөрөөдөл гэж байгаагүй. Ээж маань намайг бага байхын хүнд өвчтэй хол эмчлүүлдэг учир аав маань гэртээ бараг л ирдэггүй байсан. Ахлах ангид байхад ээж маань гэртээ буцаж ирээж коллежид орохыг санал болгосон юм. Тэр үед эгч маань дүрслэх урлагийн сургуульд элсэж орохыг санал болгосноор урлагийн хүн болсон.
Би их сахилгагүй хүүхэд байсан. Эцэг эх маань байхгүй байсан учраас ихэвчлэн эгч маань намайг харж, халамжилдаг байлаа. Бид эмээтэйгээ хамт амьдардаг байсан юм. Бид бага сургуульд сурдаг байсан ч эмээгээ асардаг байсан. Эмээ хөдлөх боломжгүй хэвтэрт байдаг учраас ялгадсыг нь цэвэрлэх хэрэг гардаг байсан.
Нэг өдөр хичээлдээ явчихсан эгчийгээ хүлээж байх үедээ би их өлссөн. Уух ч зүйл байхгүй байсан болохоор өлссөндөө шалбаагны ус ууж байсан удаа бий. Гадагш гараад зам дээр байгаа шалбаагны усыг олж харсан би шороо нь доош тунахыг хүлээсэн юм. Тэгээд дээд талд нь үлдсэн хэсгийг ууж байсан. Хөршөөсөө тусламж гуйж болох байсан ч байнга гуйх нь буруу юм шиг санагдсан. Эгч мэдчхээд "Галзуурчихсан юм уу? Яагаад шалбаагнаас ус ууж байгаа юм бэ, намайг иртэл хүлээж байх яасан юм бэ" гээд орилж эхэлсэн.
Эгч маань тэр үед бага сургуульд сурдаг байсан юм. Тэр гэрт байгаа материалуудаар хоол хийхдээ гарамгай байсан. Тийм болохоор үргэлж надад хоол хийж өгдөг байсан. Эгч надаас хоёрхон насаар эгч, ердөө нэгдүгээр ангийн сурагч байсан. Энэ л зүрхийг минь маш ихээр шаналгадаг. Би жаахан байсан л даа, гэхдээ эгч маань ч гэсэн жаахан хүүхэд шүү дээ. Гэсэн ч тэр миний өмнө хэзээ ч уйлж байгаагүй" гэжээ.
Түүний алдар хүнд сүүлийн үед улам бүр өссөөр буй. Эрэлттэй жүжигчдийн тоонд багтах болсон тэрээр богино хугацаанд гаргасан өөрчлөлтөөрөө шүтэн бишрэгчдээ гайхшруулахаас гадна хичээнгүй, хөдөлмөрч байдлаараа олны хайрыг булаагаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )