Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр (2023.02.06) эхэлнэ.
Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг 2023 оны хоёрдугаар сарын 06-08-ны өдрүүдэд Төрийн ордны Их Эзэн Чингис хаан танхимд зохион байгуулна.
Сонсголын эхний өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудуулжээ.
Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол нь “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт, зөвлөмж өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 2 )
ӨМНӨ БОЛСОН СОНСГОЛЫГ САЙТАР АЖИГЛАХАД ЭНД ДУУДАГДСАН ГЭРЧҮҮДЭЭС ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУД НЬ Л ЯНЗ БҮРИЙН ШАЛТАГ ТООЧООД ИРЭЭГҮЙ БАЙСАН ХАРИН ГЭМ ЗЭМГҮЙ ШУДАРГА ШУЛУУН АЖИЛЛАСАН НЬ СОНСГОЛД ИРЭЭД ТАЙЛБАР ХИЙЖ БАЙНА БИЛЭЭ,СОНСГОЛД ИРЭХГҮЙ БАЙГААГ НЬ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСНИЙ НЭГ НОТОЛГОО БОЛГОХ НЬ ҮНЭНД НИЙЦНЭ
СОНСГОЛД ДУУДАГДСАН ГЭРЧҮҮДЭЭС ГЭМТ ЭТГЭЭДҮҮД Л ИРЭХГҮЙ БАЙХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ .СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАГДААД ИРЭХГҮЙТОХИОЛДОЛДЫГ ГЭМТ ХЭРГИЙНХ НЬ НЭГ БАТАЛГАА ГЭЖ ҮЗЭЖ ХАВТАСТ ХЭРЭГ НЭЭЖ ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ БАЙЦААН ШИЙТГЭХ ЁСТОЙ.