Хөгжлийн банкнаас чөлөөлөгдсөн 14 хүн 192 сая төгрөгийн тэтгэмж авчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах Түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.06/ Төрийн ордонд үргэлжилж байна.

Сонсголын эхний өдөр Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 63 гэрчийг дуудуулжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр Хөгжлийн банк нь ажлаас чөлөөлөгдсөн 14 хүнд 192 сая төгрөгийн тэтгэмж өгсөн байна гэдгийг тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top