УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах Түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.06/ Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гэрчээр орж, тайлбар өглөө.
Тэрбээр "Би 2019 оны зургаадугаар сард Хөгжлийн банкны үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Өдөр тутмын үйл ажиллагаанд зээл олгож, зээлийн хүүгээс орлого олж ашигтай ажиллах зорилготой банк. Тухайн үед зээлийн багцын чанар дээр өөрөө дүн шинжилгээ хийсэн, Засгийн газарт тайлагнаж байсан. Тухайн үед 1.1 их наяд төгрөгийн зээлийн багц чанаргүй болж, зээлийн хүүгийн орлого нь тасалдах юм бана гэдгийг хэлж байсан. Бид ярилцаж байгаад Монголбанкнаас тодорхой хэмжээний дэмжлэг хүсэж байсан. Ер нь бол, эрсдэлгүй зээл гэж байдаггүй. Эрсдэлтэй зээлд яагаад зээл олгочив гэдэг зүйл яригддаг. Манай улсын том уурхайнуудын хөрс хуулалт болон бусад ажиллагааг гаднынхан гүйцэтгэдэг байсан .Тиймээс үндэсний компаниудаа дэмжих нь зүйтэй гэж зээл олгож байсан. Бид Монголбанканд тайлбараа хүргүүлж байсан, муу зээлдэгчдээ хуулийн байгууллагад хэрэг үүсгэж, нэхэмжлэл гаргаж л байсан" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 3 )
Эрдэмтэн Б.Ринчений зээ хүү гэхээр гайгүй залуу гэж бодож байсан чинь ,,,
Наад эргүү дагз хужаа цустай халх монгодчууд энэ хүнийг ойлгохгүй ээ. Бүгд хулгайч болохоор хэн ч байсан хулгайч л гэж харна. Монгол шиг новшийн жорлонгоос эртхэн яв дүү минь.
ЭРСДЭЛГҮЙ ЗЭЭЛ БАЙДАГГҮЙ ГЭЭД БҮХ ГАДААДЫН ЗЭЭЛЭЭР АВСАН МӨНГИЙГ ЭНЭ ХУЛГАЙЧ ӨӨРИЙН ХАМСААТАН ХУЛГАЧДАД ОЛГООД БҮГД ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХГҮЙГЭЭР ЗУВЧУУЛАХ АЖЛЫГ 6 САРЫН ДОТОР ЭНЭ ЭТГЭЭД ЗОХИОН БЙГУУЛЖЭЭ. ТҮҮНИЙГЭЭ ” ЭРСДНЛГҮЙ ЗЭЭЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ” ГЭСЭН ҮГЭЭР ХААХЫГ САНААРХАГЧ