Их Британийн Тревельян удмын төлөөлөгчид Гренадад боолын хөдөлмөр эрхлүүлсний төлөө нөхөн төлбөр олгохоор болжээ. Тревельяныхан XIX зуунд Гренадад чихрийн нишингийн зургаан талбай эзэмшдэг байжээ.
Лаура Тревельяны ярьснаар, тэрбээр чихрийн нишингийн талбайд боолуудыг шийтгэж байсныг нүдээрээ харжээ. Түүний хэлснээр, Тревельяны гэр бүл Гренадагийн эдийн засгийн хөгжлийн төлөөх сан байгуулахад 120 мянган ам.доллар олгохоор болсон байна.
1833 онд боолчлолыг халсны дараа Их Британийн Засгийн газар Тревельяны гэр бүлд орчин цагийн ханшаар гурван сая ам.доллартой тэнцэх нөхөн төлбөр олгосон ч боолууд хоосон хоцорчээ.
Үүнээс гадна Тревельяны гэр бүлийн төлөөлөгчид энэ сарын сүүлээр Гренадад очиж, уучлал эрэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )