Их Британи боолын худалдааны нөхөн төлбөр төлөхөөс татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 24

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер өнгөрсөн үеийн боолын худалдааны нөхөн төлбөр төлөхийн оронд хаант улсын колони байсан орнуудын тулгамдсан асуудлыг шийдэхийг илүүд үзэж байна.

Өнгөрсөн даваа гарагт /2024.10.21/ “Guardian” хэвлэл эх сурвалж дурдан Их Британи өнгөрсөн үеийн боолын худалдааны төлөө нөхөн төлбөр олгох, уучлал эрэхгүй хэмээн бичсэн юм.

“Боолчлол нь аймшигтай зүйл. Гэхдээ өнгөрсөнтэй зууралдаж, цаг хугацаа үрэхийн оронд Их Британийн колони байсан орнуудын тулгамдсан асуудал, ирээдүйд нь нөлөөлөх сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө ханцуй шамлан хамтарч ажиллахад бэлэн байна” гэж Стармер мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө “Daily Mail” хэвлэлд Карибын тэнгисийн ай савын 15 улс Их Британиас боолын худалдааны хохирлын нөхөн төлбөр болгож багадаа 269 тэрбум ам.доллар нэхэмжилж магадгүй хэмээн бичиж байв. АНУ-ын “Brattle Group” судалгааны компанийн үнэлгээгээр, Их Британи боолын худалдааны нөхөн төлбөр болгож 24 их наяд ам.доллар төлөх ёстой аж.

Аравдугаар сарын 21-26-нд Самаод Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалт болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top