"Фортуна" Н.Батбаярыг карт сугалж, шантаажаар сайд болж байсан гэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

УИХ-аас байгуулсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.07/ Төрийн ордноо  хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр Хөгжлийн банкны хэрэгт гэрчээр дуудагдсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр тайлбар өгсөн.

Харин түүнд хандаж УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр "Та бол 2012 онд шинэ парламент бүрдэх үед сонгуулийн дараа УИХ-ын анхдугаар чуулган дээр гишүүдийн картыг сугалж авч байсан. Ямар үндэслэлээр сугалж авч байсан гэх үндэслэлээ тайлбарлах шаардлагатай. Тухайн үед та Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж өг, Хөгжлийн банкыг харьяандаа авах ёстой гэж шантааж хийсэн гэх улс төрийн асуудал байдаг. Та карт сугалж шантааж хийж сайд болсон, энэ асуудалдаа тайлбар өгөх хэрэгтэй. Та өнөөдөр гэрчээр асуугдаж байгаа. Монголын ард түмний төлөөллийн дээд байгууллагад гэрчээр дуудагдаж байна. Таныг байх үед УИХ хурууны хээгээр бүртгэдэггүй байсан. Та нар таван гишүүний ирцээр Монгол Улсын Эрүүгийн хуулийг баталж байсан. Шантааж хийж байж сайд болдог, Хөгжлийн банкыг өөртөө авдаг үе чинь дууссан" хэмээн ярилаа. .

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.158) 2023 оны 02 сарын 08

Ажлаа хийцгээ. Хувийн хэрүүл биш. Болохгүй факт байдаг юм бол түүнийгээ шүүхээр шийдвэрлүүл.

0  |  0
Мөнх (66.181.183.68) 2023 оны 02 сарын 08

Батбаяр эрүүл бишээр

0  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 02 сарын 08

ordon dotor buuldug nuhur mun bizdee.

0  |  0
Хулгайч(66.181.160.124) 2023 оны 02 сарын 07

Энэ шулгыг шалгавал маш их юм гарна. Шоронд хийж сайн шалга

0  |  0
Ss(174.192.199.134) 2023 оны 02 сарын 08

Enkhbayr gej ovoo dajgui nuruutai zaluu garch irej dee

2  |  1
Top