УИХ-ын 14 дүгээр тогтоолоор байгуулсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банкнаас "Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор" ТӨХХК-ийн авсан зээлтэй холбогдуулан тайлбар өгөхөөр гэрчээр хүрэлцэн ирээд байна. Тэрбээр тухайн үед Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан бөгөөд өмгөөлөгчийн хамт тайлбар өгөхөөр иржээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Энэ яг юу нь болохгүй болчихоод байгаа юм бол. Ерөөсөө би ойлгохгүй байна. Монгол Улс газрын баялгаа боловсруулах ёстой гэж ойлгоод УИХ, Засгийн газрын тогтоол он цаг бүрээрээ гарчихсан. Бидний хувьд анхны юм шүү дээ, бид мэдэхгүй шүү дээ. Анх удаагаа боловсруулах үйлдвэр гэдэг зүйл яригдаад би нэлээн гэгээлгээр ажлыг хийгээд явсан. Би үүгээрээ бахархдаг, дуусгана ч гэж бодож байна. Өнгөрсөн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хугацаанд энэ ажлуудыг хийгээд өнөөдөр тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр зам зэрэг янз бүрийн зүйл хийсэн. Өнөөдөр Засгийн газар өөрөө тэр хөрөнгөө үнэлэхэд хоёр тэрбум төгрөг болгож болно. Монгол Улс 34 хувь эзэмшинэ, 66 хувьд нь гадныхныг урьж байна гээд зарлах ёстой шүү дээ. Харамсалтай нь, намайг АТГ-аас яг энэ асуудлаар чинь бүтэн жил шалгасан шүү дээ. Баахан хүн аваачиж шоронд хийсэн. Тэр 35 мянган га газарт үнэлгээ хийх чинь амар ажил биш. Би Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг баригдах ёстой гэдэг дээр одоо хүртэл итгэлтэй байдаг" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Гашуун Сухайтын замыг яг өөрөө гардаж хийсэн шүү дээ. Зам барих гээд далан л овоолж амжсан.
Оросуудын гар хөл болж төмөр замын ажлыг овоолсон хар шороо болгож гацаасан 8- р ангийн боловсролтой наймаачин бөх.