УИХ-ын 14 дүгээр тогтоолоор байгуулсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банкнаас "Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор" ТӨХХК-ийн авсан зээлтэй холбогдуулан тайлбар өгөхөөр гэрчээр хүрэлцэн ирээд байна. Тэрбээр тухайн үед Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан бөгөөд өмгөөлөгчийн хамт тайлбар өгөхөөр иржээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төсөлд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон. Нийт 7.9 тэрбум төгрөгийн зарцуулалт дурдагдсан. Зарцуулалт нь яав гэдэг дээр тайлбар авч байгаа болно. "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Дөлгөөн нь таны зөвлөх байсан гэх мэдээлэл бий" гэв.
Үүнд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Энэ хүний зөвлөх байсан, тэр хүний зөвлөх байсан гээд яриад баймааргүй байна. Миний зөвлөх байсан хүн ажил хийгээд явж болно шүү дээ. Би энэ Ж.Дөлгөөн гэдэг хүнийг мэдэхгүй байна. Монгол Улс өнөөдөр яагаад аж үйлдвэржиж болдоггүй юм. Хэний даалгавар юм. Ерөнхийлөгч байсан хүний хувьд ярих эрхтэй гэж бодож байна. Юм үйлдвэрлэе гэхээр л нухчин дардаг, бариад хорьчихдог. Сургаар ярьж, бие биенээ яллаж баймааргүй байна. Б.Энхбаяр чи бол сургаар ярьдаг хүн шиг байна билээ, залуу хүнд алдаа байгаа л байх. Уулзаад ярилц л даа" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 12 )
төмөр замыг гацаасан энэ новшоос болж ахуй амьдрал нь дорд орчихоод бхад монголчууд бид түүнийг ерөнхийлөгчөөр сонгосон нь үнэн. хохь нь гэж энийг хэлдгийн!
Х.Баттулгын хүү нь хар тамхи татдаг, өөрийгөө Махбал мэтийн алуурчдаар хүрээлүүлсэн 4-р ангийн боловсролтой хүн Үйлдвэрийг хөгжүүлэхгүй. Худлаа л ярьж чадна. Сайхан сахйан бүлтэрнэ. Гэвч мэдлэг, чадвар дутна. Үйлдвэр, төмөр зам гээд олон зүйл яриад бүтээсэн юм нэгээхэн ч үгүй. Өөртөө л орлого оруулсан байдаг. Манайд сайхан зүйл ярьж чихэн дээр цэцэг ургуулдаг луйварчид олон. Элбэгдорж, Баярцогт, Баабар, Бат-Үүл, Сү Батболд, Чойжилсүрэн, Алтанхуяг гээд. Бүгдийг нь шоронд хийж өр зээлээ төлүүлэх ёстой.
Монголд аж үйлдвэр барьчих юмсан гэж зүтгэдэг, санаачлага гаргадаг хүн Баттулгаас өөр байгаа юм уу? Монголын хөгжлийн үндэс суурь, гарц гаргалгааг хэлж, ярьж өгнийх нь төлөө өширхсэн цөөн хэдэн хүн байдгийг олон түмэн ялгаж салгаж үз Энэ улсад бодитой ажил хийж, санаж сэдсэн хүнийг зүгээр л ”амьдаар нь алдаг” хөлсний бичээчдийн бүлэг бий болоод бүр бэхжиж байх шиг ээ.
Энэ хүн ердөө л миниы зөв гэдгээр халхавчилан асуултаас зугтаж зальлаж байна.! Монголчуудын итгэлээр тоглосон хүн.Монгол адуугаа хилээр хөлөөр гаргаж хужаа нараар тоглуулж байсан ...Хоёр нүүртэй ардаа Эмээлтийн махны хужаа нарыг дүүргэсэн ард нь байдаг гэж ярилцдаг шүү?! ,шалгуул заа!!!Хүрэлсүх харин шадар сайд байсан нь аз болж шийдвэр гаргаж Монгол адуугаа аварсан шүү брхан минь.Монголыг ухаж байсан хужаагийн компаниудыг хөөж гаргаагүй! Хүрэлсүх,Занданшатар Оюун эрдэнэ нарын үед л энэ асуудалыг зөв шиыдлээ.Хамаг мөнгийг нь нийлж хулгаылсан хулгайчдыг бүү өршөө!!!
баттулга монголоо гсн сэтгэлгээтэй,та нарын хажууд харин ч ард түмнээ бддог хүн,ахмадыг ялгаварласан жаахан тийм
Баттулга яасан ичдэггүй новш вэ монголчуудыг самарч дууссан хар новш. Хамгийн муухай ГҮЖИР ГҮТГЭЛГИЙН ЗАГАЛМАЙЛСАН ӨВӨӨ хамгийн хүн чанаргүй хор хутгагч шулам хар чөтгөр
Ийм баастай холилдох хүн биш Энхбаяр Доржнад нар знэхээр жижигдэнэ Энэ хоёр үнэнё хүний дүрд өөр орж өөрсдийгөө тахилуулах гэж арга яадхийм Улаан бал дээр бол Доржханд өөрөө үнэнээ хэлсэн шүү дээ гишүүдийн тоогоо нэмээд өөрөө ХҮН -ЫНХАА лидерээр гарч дараагийн сонгуульд ард иргэд сонгохгүй ч өөрөө гарах нүхийг олчихоод ,,,,
ӨӨР ХЭЛЭХ ҮГ ЧАМД ҮНЭХЭЭР АЛГА БАТЛАГАА!
Энэ хүнийг хийсэн ажлыг шалгаад Монгол улсад хохирол учируулаагүй үнэн бол ерөнхийлөгчөөр дахин сонгогдоход татгалзахгүй дэмжинэ.
Төмөр замыг яаж гацаасаныг бүх хүн харсан байх телевизээр яг иймэрхий байдалтай тайлбар өгч ард түмнийг мунхаруулж асар их хэмжээний хохирол гаргасан энэ нь ЭТТ хувьцаагаас өндөр ашиг авах ард түмний боломжийг алдагдуулсан, ард түмнийг ядууралд оруулсан, мөнэгөний ханш унах нөхцлийг бүрдүүлсэн этгээд
Уулзаад мөнгө ав гэж үү..
Томорчих юм байна л даа